Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Боксын спорт “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтлаа

2025/03/19
Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрөв.
 
Анх 2022 онд батлагдсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард “Дэлхийн бокс” байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь нөхцөл байдлыг өөрчилсөн байна.
 
Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах шаардлагатай ч тус ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой гэж үзэж байна. 
 
"Дэлхийн бокс"-ыг 2-р сард түр хугацаанд хүлээн зөвшөөрсний дараа бид энэ шийдвэрийг гаргах нөхцөл бүрдсэн. Хуралдаанаар хэлэлцэх ёстой ч энэ нь батлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн боксчид Лос Анжелесийн олимпод оролцох боломжтой болно" гэж Бах мэдэгджээ.
 
ОУОХ 2019 онд Олон улсын боксын холбоо (IBA)-г засаглал, санхүү, шүүлт болон ёс зүйн асуудлуудаас болж эрхийг нь түдгэлзүүлснээс хойш өнгөрсөн хоёр олимпын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулж ирсэн.
 
Мөн ОУОХ, IBA хоёр өнгөрсөн онд Парисын олимпын наадмын үеэр Алжирын Имана Халиф, Тайванийн Лин Ю-Тин нарын оролцоотой холбоотойгоор маргаантай асуудал үүсгэсэн байна.
 
IBA нь 2023 оны ДАШТ-ийн үеэр эдгээр тамирчны хүйсийн шалгуур хангаагүй гэх үндэслэлээр тэднийг тэмцээнд оролцох эрхгүй болгосон ч ОУОХ тэднийг зөвшөөрч, улмаар хоёулаа өөрсдийн жиндээ алтан медаль хүртсэн юм.
 
"Дэлхийн бокс" нь 2023 оны 4-р сард байгуулагдаж, одоогоор 84 гишүүнтэй болоод байна.
 
Өнгөрсөн сард ОУОХ тус байгууллагыг түр хугацаанд хүлээн зөвшөөрөх гол шаардлагуудыг хангасан гэж үзжээ.
 
“Дэлхийн бокс”-ын ерөнхийлөгч Борис ван дер Ворст энэ шийдвэрийг “олимпын боксын хувьд маш чухал үйл явдал” хэмээн онцолж, спортын ирээдүйд нааштай өөрчлөлт авчирна гэж мэдэгджээ.
 
"Олимпын хөдөлгөөний нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг. Хэрэв бокс LA 2028 олимпын хөтөлбөрт багтвал бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно" гэж тэр хэлсэн байна.
 
ОУОХ-ны зүгээс зөвхөн "Дэлхийн бокс"-ын гишүүн үндэсний холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд эрхийн тэмцээнүүдийн товыг хараахан зарлаагүй байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он