Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы технологийн 7 хоног үргэлжилж байна

2025/03/19

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инновац, техник технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү газар тариалангийн технологийн өдрүүдийг нээж, 2025.03.14-ний өдөр Тосны ургамал, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримал тариалах технологи, тогтвортой ургац авах технологийн сургалтад тариалан эрхлэгчдийг хамрууллаа.  

Сургалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Есөн-Эрдэнэ үр тарианы сэлгээний өнөөгийн байдал, яамнаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилтыг танилцуулсан.

“Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Л.Баяртулга газар тариалангийн үйлдвэрлэл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг талаар мэдээллээ хуваалцсан юм.   

“Атар IV аян”-ы “Технологийн 7 хоног”-ийн хүрээнд 2025.03.18-ний өдөр Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн зөвлөмж гаргах захиалгат ажлуудын үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар тариалалтын технологийг боловсронгуй болгох чиглэлээр судалгааны байгууллагуудаар  хийлгэсэн захиалгат ажлуудын зөвлөмж, үр дүнг хүлээн авсан юм. Эрдэмтдийн зөвлөмжид тулгуурлан 2025 оны тариалалтын технологийг тариаланчдын зөвлөгөөнөөс өмнө боловсруулж, тариаланчдад танилцуулахыг ажлыг зохион байгуулах юм.  

2025.03.20-ны өдөр Тэжээлийн олон наст ургамал тариалах технологи, үрийн аж ахуй, эдийн засгийн ач холбогдол уулзалт хэлэлцүүлэг;

2025.03.24-ний өдөр Махны үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологи сургалт хэлэлцүүлэг; 

2025.03.25-ны өдөр Сүүний үхрийн аж ахуйн амжилтын үндэс баталгаатай чанартай тэжээл үйлдвэрлэл, тариалах, хураах, хадгалах технологийн сургалт;

2025.03.25-ны өдөр  Холимог тариалангийн туршлага уулзалт;

2025.03.26-ны өдөр Ургамал хамгааллын газрын нээлт, Ургамал хамгааллын хууль болон байгаль орчинд ээлтэй, ургамал хамгааллын арга хэмжээний танилцуулга хэлэлцүүлэг;

2025.03.27-ны өдөр Үр тарианы үйлдвэрлэл, хөрсний үржил шим, элэгдэл эвдрэлээс хамгаалах технологийн сургалт, зөвлөгөөн;

2025.03.27-ны өдөр Жимс жимсгэнэ, хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөн;

2025.03.27-ны өдөр Төмс, хүнсний ногооны технологи, цахим системийн ашиглалт сургалт, зөвлөгөөн;

2025.03.27-ны өдөр Механикжуулалт, усалгаа, ухаалаг тариалангийн өдөрлөг;

2025.03.28-ны өдөр “Aтар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийн улсын зөвлөгөөн;

2025.03.28-ны өдөр Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа;

2025.03.28-ны өдөр Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-г 2024-2028 онд хэрэгжүүлснээр тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эх орныхоо хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулахыг зорьж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он