Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Хатуу үнэн

2025/03/10
Монгол Улсын эдийн засаг дахиад л үнэнд гүйцэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард хамтарсан Засгийн газар байгуулагдахад инфляцыг 5 хувьд барина гэж мөрөөдөж байв. Гэхдээ үгүй байж. Мөрөөдөл ийм хурдан замхрах байж. Нүүрсийг 105 ам.доллар байна аа гэж тооцоолсон бас л буруудсан. Одоо 80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байгаа. Засгийн буруу шийдвэрийн хар гайг Монголбанк л үүрнэ. Өнгөндөө Монголбанк үүрч байгаа мэт харагдавч начир дээрээ ард иргэд бид л үүрнэ, үүрсээр ч ирсэн юм.

Инфляц зорилтот түвшнээс даваад байгаа учраас Монголбанк бодлогын хүүг огцом өсгөж, 12 хувьд хүргэлээ. Үндсэндээ хоёр суурь нэгжээр өсгөсөн. Дэлхийн төв банкнуудтай харьцуулахад хамаагүй өндөр тоо. Ингэснээр 2024 оны эхнээс хойш зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлого эргэн чангарч байна. Яг жилийн өмнө бодлогын хүү өнөөдрийнх шиг буюу 12 хувьтай байхад инфляц хэдэн хувьтай байсан гээч. Долоон хувьтай байсан юм. Одоо хэд байгаа гэж бодож байна. Сүүлийн долоон сар дараалан нэмэгдсээр улсын хэмжээнд инфляц 9.6 хувьтай байна.
Инфляц өсөх суурь шалтгаан нь цахилгааны үнэ нэмэгдсэн явдал. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдсэн. Одоо дахиад тавдугаар сард дулааны үнэ, есдүгээр сард халуун, хүйтэн усны үнэ нэмэгдэнэ. Цахилгаан, дулаан, халуун, хүйтэн ус хэрэглэдэг өргөн хэрэглээний барааны үнэ суга битгий хэл нуга, нуга өсөх нь гарцаагүй. Засгийн газрын нэг мөрөөдөл нөгөө мөрөөдлөө үгүй хийх нь тодорхой. Мега гэх шошго хадсан 14 төслийн санхүүжилт ч мега өсөх нь тодорхой. Засгийн газар мөрөөдлөө боймлох нэг шийдвэр гаргасан нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараасан явдал байлаа. Том зургаар нь харвал нүүрсний үнэ унасан явдал ч нөлөөлсөн. Оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор заржээ. Энэ нь нэг утгаараа биет хэмжээ нь нэг сая тонноор нэмэгдсэн ч, үнийн дүнгээр 44 хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн жилийнхээс үнэ нь буураад зогсохгүй сүүлийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлт нь энэ болсон. БНХАУ-ын дотоодод эрэлт сул байвал энэ тоо дагаад буурна. Дээрээс нь АНУ-тай хийж буй нэн шинэ худалдааны дайн хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Бодлогын хүү нэмсэн нь нэг зүйлийг хэлж байгаа. Энэ жилийн хувьд инфляц хоёр оронтой тоонд орно. Харин дараа жилд инфляцын нөлөөллийг багасгахын тулд хийж буй алхам нь бодлогын хүүг нэмэгдүүлэх явдал. Нэг ёсондоо дараа жилийн өдийг инфляцыг дээш нь тавиад туучихгүй тулд хийж буй алхам нь энэ. Яг үүгээр нь харвал манай хаяанд байгаа Казахстаны баримталж байгаа бодлоготой манай мөнгөний бодлого ижил байна.

Инфляц өсөхөд иргэдийн хэрэглээний зээл нэмэгддэг бичигдээгүй хууль буй. Иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдэнэ гэдэг нь чухамдаа үүнийг хэлээд байгаа юм. Нэгэнт мөнгөний бодлого чангарч байгаа учраас хэрэглээний зээлийг хумих бодлого Төв банк баримтална. Манайх ч ялгаа байхгүй. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд тооцлоо. Ингэснээр зээл авах бүр л хүнд болно гэсэн үг. Хоёрдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 их наяд төгрөг байна. Үүний 60 хувийг иргэдийн хэрэглээний зээл бүрдүүлж байгаа. 

Э.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газар хатуу үнэнтэй нүүр тулах цаг болж. Данх цоргитол явуулж буй пи-араа зогсоогоод бодит хөрсөн дээр буувал яасан юм. Хэчнээн жил Засгийн газрын буруу бодлогыг иргэд үүрч дөрвөн уулан дундаа эргэцэх вэ?!
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Ерөнхий хяналтын сонсгол болно
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Цагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30-50 тэрбум төгрөгт хүрч байна
Ургац хураалтын чийгийг бууруулж, болцыг жигдрүүлэх зорилгоор десикаци хийхийг зөвлөж байна
G-CAP сургалтын хөтөлбөрт оролцсон парламентын гишүүдэд батламж гардуулав
УИХ-ын дарга С.Бямбацогтын айлчлал үргэлжилж байна
Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа
Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна
БНСУ-д зорчиж буй Монгол Улсын иргэдийн анхааралд
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Ерөнхий хяналтын сонсгол болно
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он