Сэтгэгдэл 0

Тайландын Паттаяа хотын Банг Ламунг дүүргийн худалдааны төвөөс хулгай хийсэн байж болзошгүй гэж үзэн Монгол Улсын иргэн Э.Б гэгчийг саатуулжээ. Түүнийг өнгөрсөн баасан гарагийн орой саатуулсан байна. Түүний цүнхнээс 12 ширхэг брендийн хувцас, тансаг зэрэглэлийн хоёр цүнх нийлээд 26 мянган бахт буюу 2.6 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийг илрүүлжээ.
Монгол Улсын иргэн Э.Б гэгч нь тухайн худалдааны төвөөр удаан хугацааны туршид бараа үзэж явсан боловч юу ч худалдаж аваагүй байна. Гэвч үзсэн газрынх нь лангуунаас бараа илтэд багассан нь анзаарагдсан бөгөөд улмаар саатуулжээ. Гэмт этгээд дугуйтай чемоданыг өөрчилж нэгжлэг хийхэд илрэхгүй байхаар тоноглосон ч нэгжлэгийн явцад илэрсэн байна. Түүнийг баривчлах үеэр зугтах гэж оролдсон бөгөөд цагдаа нар баривчлан дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэжээ.

Эх сурвалж: Bangkok Post
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.