Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

2025/03/08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас өдгөө зургаа дахь жилдээ нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулах “Их хотын бүсгүйчүүд-2025” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй бүсгүй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулсан юм. 

Тодруулбал:

  • “Алдарт эх” номинацид Ширчинжунайгийн Наранбулаг 
  • “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Буянжаргалын Болороо
  • “Спортын салбарын шилдэг” номинацид Бавуудоржийн Баасанхүү (Олимпын хүрэл медальт Жудо бөхийн тамирчин)
  • “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Уртнасангийн Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин)
  • “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Баатарын Чанцалдулам
  • “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Мөнхчулууны Нямсүрэн
  • “Мөрдөстэй бүсгүй” номинацид Халтарын Эрдэнэчимэг (Хурандаа)
  • “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Бямбабаярын Өлзийхишиг
  • “Боловсролын салбарын шилдэг” номинацид Чапаевын Чагцал нар тодорсон билээ.

Хүндэтгэлийн  арга хэмжээг НЗДТГ-ын дарга Д.Амгалан нээн “Өрх гэрээ өөд татаж, үр хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ салбар, салбараа тэргүүлж буй олон мянган эмэгтэйчүүдийнхээ түүчээ нь болж өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд хуран цугласан бүсгүйчүүдээ харахад бахдам сайхан байна. Нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнес гээд эмэгтэй хүний хөдөлмөр зүтгэл оролцоогүй хөгжиж буй нэгээхэн ч салбар байхгүй гэдгийг онцолъё. Иймд та бүхнээрээ Улаанбаатар хотын иргэд ч мөн бахархаж явдгийг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртайгаар хэлье” хэмээсэн юм. 

“Алдарт эх” номинацийн эзэн, 10 хүүхдийн ээж Ш.Наранбулаг: 

Би долоон охин, гурван хүүгийн ээж. Өдгөө хувиараа бизнес эрхлэхийн зэрэгцээ фитнесийн дасгалжуулагчаар ажиллаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Спорттой хувь заяагаа холбосондоо маш их баярладаг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл эрүүл саруул байж, үр хүүхдүүддээ үлгэрлээд явж байгаадаа маш их баяртай байдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацийн эзэн 120 гаруй бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрэгжүүлэх санал боловсруулан хүргүүлсэн Б.Болороо:

Хэн хаана байхаасаа үл хамааран, хийсэн ажил чинь чамайг тодорхойлно гэж ээж минь хэлдэг. Би Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлаа хүлээлгэн өгөөд 14 хоног ч болоогүй байна. Гэсэн хэдий ч өнөөдөр харьяалагдсан тодорхой байгууллагагүй хэр нь энэхүү хүндтэй шагналыг авч байгаадаа сэтгэл өндөр байна. Би зөв зүйлийн төлөө явж, тэр нь хүнд хүрсэн юм байна гэдгийг мэдэрлээ. Цаашид ч мөн нэг удаагийн шинжтэй бус цогц шийдэл боловсруулж, эрх зүйн асуудлыг зөв томьёолох байдлаар иргэдийн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэн, амьдралын чанарыг нь дээшлүүлэх бодлогын ажлыг хийхээр зорьж байна гэлээ.

“Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацийн эзэн У.Уранчимэг (Монгол Улсын Гавьяат Жүжигчин):

Би шагналыг цаашид уран бүтээл хийх урамшуулал хэмээн ойлгодог. Тэр ч утгаараа аливаа шагналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж боддог юм. Ажиллаж буй салбартаа хүндлэлтэй, ёс зүйтэй, чин сэтгэлээ зориулж байгаагийн илрэл нь энэ шагнал болов уу. Мөн надтай зэрэгцэн шагнал авч буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг нь сонсон суухдаа ямар мундаг, хүчирхэг болохыг нь бахдан байлаа. Монголынхоо бүхий л эмэгтэйчүүдийгээ хүчирхэг хэр нь нялхамсаг байгаарай гэж хүсье гэв.

“Спортын салбарын шилдэг” номинацийн эзэн, Олимпын мөнгөн медальт Жүдо бөхийн тамирчин Б.Баасанхүү:

Би спортын гараагаа анх 2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд ангийнхаа есөн хөвгүүнтэй бэлтгэл хийж эхэлж байсан түүхтэй. Спорт хүнийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлдэг. Иймд ирээдүйд амжилт үзүүлэхээр зорьж буй охид, эмэгтэйчүүддээ дуртай зүйлдээ тууштай байгаарай, та нар чадна гэж хэлмээр байна гэсэн юм.

 

Холбоотой мэдээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
Мэргэжлийн холбоод, ТББ-уудын үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ
Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа
Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төлөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он