Сэтгэгдэл 0

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх; Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх; 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх; Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана. Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.