Сэтгэгдэл 0

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл дэлбэрч долоон хүний амь эрсэдсэн хэрэгт холбогдох Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхлэхээр товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир юу гэвэл тус хэргийг шүүх шүүгч нь “Ногоон автобус”-ны хэргийг шүүж байгаа тул тус хэрэг шийдэгтдэл хойшилсон байна.
Хэргийг сануулахад Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол маркийн автомашинтай мөргөлдөн, дэлбэрсэн. Үүний улмаас долоон хүний амь эрсдэн, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд иххэмжээний хохирол учирсан юм. Тус хэрэгт холбогдуулан “Дашваанжил” ХХК-ийн удирдлага Н.Б, тухайн компанийн жолооч Н.Р нарыг яллагдагчаар татан шүүх хурал товлоод байсан билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.