Сэтгэгдэл 0

2025 онд Улаанбаатар хот эрчим хүчний чиглэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.
Тухайлбал, ТЭЦ-2 станцын үнсэн сан дээр 300 МВт хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Эхний ээлжид Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай хоёрдугаар блокийг ашиглалтад оруулах юм. Морингийн даваа, Цагаан даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.