Сэтгэгдэл 0
Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Уг тохиолдол 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өнөөдөр 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Тодруулах зүйлээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авах аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.