Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Битүүн болон шинийн 1-нд айл болгонд зочлох “Алаг мэлхий”

2025/02/28

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүнийг үдэхдээ гэр бүлээрээ шагайгаар “Алаг мэлхий” өрж нааддаг сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхийгээр хэдэн ч хүүхэд тоглож болно.

Алаг мэлхийг шагайгаар өрж дүрслээд тоглогчид ээлжээр шоо орхино. Энгийн алаг мэлхийн тоглоомонд 92 шагай ордог бол төрт ёсны алаг мэлхийн тоглоомыг 108 шагайгаар тоглодог.

Цагаан сарын шинийн нэгний өдөр алаг мэлхийг тоглохдоо толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.

Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяж шооны нүхний буултаар шагай авна. Жишээ нь: нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайн аль нэгийг, дөрвөн нүх буувал шилбэ, таван нүх буувал сарвуу эсвэл мод гэсэн шагайг гэх мэтчилэн тус тус авч тоглодог.

Шооны нүхэнд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийн их бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл: нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд,чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, зургаа буувал хүзүү эсвэл зургаагаар өрсөн нуруунаас нэг эгнээг тус тус авна. Энэ мэтээр тоглосоор байгаад хамгийн олон шагай авсан хүн нь хождог. Гэхдээ зарим нутагт шооны нүх аваад дуусчихсан юмны тоогоор буувал тэр тоотой тэнцэх шагайг буцааж өрдөг дүрмээр тоглодог

Холбоотой мэдээ

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна
Гадаад иргэнийг зодож, дээрэмджээ
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн
Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа
"Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ
Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна
Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он