Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Уул уурхай

​Нүүрсний экспортын ханш төсөвт тусгаснаас 20% буурлаа

2025/02/27
Бөөн юм болж баталсан 2025 оны төсөвт нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллароор экспортлохоор тооцож байв. Гэсэн ч бодит байдал өөрийг хэлж байна. Одоогийн байдлаар нүүрсний экспортын ханш тонн тутамдаа 80 орчим ам.долларт хүрлээ. Зүйрлэвэл анх төсөөлснөөс 20% унасан гэсэн үг. Хариуцсан яамны сайд нь төсөвт төсөөлөхдөө 10 жилийн дундаж болох 105 ам.доллароор тооцсон. Тооцоо буруу байжээ.

Оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор заржээ. Энэ нь нэг утгаараа биет хэмжээ нь нэг сая тонноор нэмэгдсэн ч, үнийн дүнгээр 44 хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн жилийнхээс үнэ нь буураад зогсохгүй сүүлийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлтээ үзүүллээ. Монгол Улс 2023 оны нэгдүгээр сард 565.3 сая ам.доллар, 2024 оны нэгдүгээр сард 803.1 сая ам.долларыг чулуун нүүрсний экспортоос олж байсан түүхтэй. Энэ онд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа. Өнгөрөгч 2024 оны эхэнд 75 сая орчим тонн нүүрс экспортлох зорилт тавиад оны эцэс гэхэд 78.1 сая тонн болж давж биелэсэн юм. 

Одоо байгаа дэд бүтцийн нөхцөл байдал, хүчин чадлаар биет хэмжээг нэмэгдүүлэх боломж байхгүй. Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ч хэлсэн үгэндээ тодотгоод авна лээ. 2024 онд тогтоосон дээд амжилт бол одоо байгаа боломжоо тултал ашигласаны гавьяа. Хэрэв шинжээчдийн анхааруулаад байгаа шиг урт хугацаандаа нүүрсний үнэ сэргэхгүй бол дэд бүтэцгүй манайх шиг улсын төсөөлөл замхрах бодит байдал нүүрлэлээ.
 
Одоо байгаа дэд бүтцийн нөхцөл байдал, хүчин чадлаар биет хэмжээг нэмэгдүүлэх боломж байхгүй. 

Бид одоо яах ёстой вэ гэж үү, нэгэнт дэд бүтэц сул тул нэг тонн нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Уг нь 2011 оноос хойш л гаднын мэргэжилтнүүд ингэж хэлээд байсан. Манайхан даанч тоогоогүй. Дараагийн том алхам бол урт хугацааны том мега төсөл ярихаас илүүтэй ойрын гурван жилийн дотор хэрхэн дэд бүтцээ нэмэгдүүлэх вэ гэдгээ харах ёстой. Тэртээ тэргүй хөрш улсуудын геополитикийн нөхцөл байдал сул байгаа, дээрээс нь Хятад-Америкийн худалдааны дайн шинэ шатанд гарч хоёр тал уул уурхайн бүтээгдэхүүний тарифаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс энэ тохиолдолд дотоодын худалдан авалтаа сайжруулах шаардлагатай. Сүүлд нь бид бодит байдлаа харж тооцдог баймаар байна. Арван жилийн дунджаар 105 ам.доллар байна аа, гээд тооцчихсон чинь буруудсан. Статистикийн дунджийг хэдээр ч гаргаж болно. Гурван жилээр, таван жилээр. Тоо, тооцоо яаж ч гарсан уул уурхайн бүтээгдэхүүний ханш хором мөч бүрээр хэмжигдэж байдаг. Бодит хөрсөө мэдэж байвал том тоо яриад толгойгоо маажаад суухгүй.

Холбоотой мэдээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
Нүүрс тээвэрлэлтэд тусгай гарц ашиглахаар боллоо
​Ирэх онд төсвийн орлого 31.6 их наяд төгрөг байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Нүүрс тээвэрлэлтэд тусгай гарц ашиглахаар боллоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 3D технологи ашиглан 4 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ
Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд оролцжээ
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна
Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он