Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сонгино тариалагчидтай “АТАР-4 аян”-ы хүрээнд танилцуулга уулзалт хийв

2025/02/26

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас бөөрөнхий сонгино тариалагчид болон импортлогч, таваарын сонгино, үр нийлүүлэгч, техникийн дилерүүд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хоршоологчдод “АТАР-4” Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд мэдээлэл өгч, салбарын оролцогчдын саналыг сонслоо.  

Энэ үеэр Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгох зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “АТАР-4 аян”-ны хүрээнд сонино тариалагчдад ямар шинэ боломж нээгдэж, хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар танилцуулав. Монгол Улс жилдээ гадаад улсуудаас 5 сая ам.долларын үнэ бүхий 25 мянга орчим тонн сонгино, сармис импортоор авч хэрэглэдэг. Дотоодын тариалагчид мөн 24 мянга орчим тонныг зах зээлд нийлүүлдэг байна. “АТАР-4 аян”-ы хүрээнд  сонгины сорт, үрийг чанаржуулж, тариалагчид, тээвэр, худалдаа, үйлдвэрлэгчид гэсэн нэгдсэн сүлжээ бий болгосноор Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавиад байгаа юм. “Сонгины кластер” хэмээн нэрлэж буй уг нэгдсэн тогтолцоог үүсгэснээр хүнсний аюулгүй байдлаа хангаж, экспортын баримжаатай хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.

Тэгвэл уулзалтад оролцогчдын зүгээс хэдийгээр сүүлийн 4 жилд дотоодын сонгино тариалалт 2 дахин өссөн ч анхаарах асуудлууд байгааг хэлсэн юм. Тухайлбал, сонгины    тариалалтад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлэх, импортоор орж ирж буй үрийн чанарт тавих хяналтаа сайжруулах, өөрийн орны онцлогтоо тохирсон борлуулалтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг асуудлаа дэвшүүлэв.     

Холбоотой мэдээ

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, цэвэрлэж байна
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
"Саньяа-2026": Гандболчид тэмцээнээ эхлүүллээ
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он