Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Цагаан алт” хөдөлгөөн-төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо

2025/02/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), төрийн байгууллагууд, арилжааны банкууд болон ноос ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Малын гаралтай түүхий эдийн боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг хөдөлгөөний төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг 2025.02.20-нд Төрийн ордонд боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Mонголчууд бид 60 орчим сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашиглах ёстой. Ганцхан жишээ дурдахад, жилдээ 30 мянган тонн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна. Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна. Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8-10 мянган ажлын байр шинээр бий болгох юм. Энэ зорилгод хүрэхийн тулд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд нийтдээ 2.2 орчим их наяд төгрөгийн өртөгтэй татвар, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санжүүжилт гээд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолд тусгаж, төрийн 12 байгууллага хамтран ажиллахаар болсон. Энэ бол мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй төрийн дэмжлэг гэж ойлгож болно. Зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан.

“Цагаан алт” хөдөлгөөн амжилттай хэрэгжих эсэх нь дан ганц салбарын яамны биш, төрийн бүх байгууллагын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол гэдгийг онцлон тэмдэглэж байна. Уг хөдөлгөөнийг үр дүнтэй, шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид маань санаачилга гарган “Цагаан алт” төрийн бус байгуулага болон “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэнд талархал илэрхийлж, “Цагаан алт” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагаа дайчлан үр дүн гарган ажиллахыг хүсье” гэлээ.

Зөвлөлдөх уулзалтын үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө, арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, ХХААХҮЯ, Монголбанк болон арилжааны 10 банктай хамтран ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.  Зөвхөн 2025 онд боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийт 788.9 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм. Энэхүү санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгаснаар арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн бол ХХААХҮЯ хүүгийн хөнгөлөлтийн зөрүү болох 66.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэх юм. Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 100 тэрбум төгрөгийг ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгоод байгааг танилцууллаа.

Ийнхүү хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, боловсруулах салбарт хөрөнгө оруулснаар  ноолуурын бүрэн боловсруулалтыг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000гаруй ажлын байр бий болно. Ноосны боловсруулалтыг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно. Арьс, ширний боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000гаруй ажлын байр бий болно хэмээн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжих 4 жилийн зорилтыг танилцуулав. Хөдөлгөөний нийт санхүүжилт нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 их наяд төгрөгийг нь  арилжааны банкууд санхүүжүүлэх тооцоо гаргажээ.

Мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлээр дамжуулан экспортыг дэмжих “Цагаан алт” хөдөлгөөн нь хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнүүдтэй нягт уялдаатай хэрэгжиж буй онцолсон юм.

Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийн үеэр ноос ноолуур, арьс ширний салбарын мэргэшсэн холбоод нэгдсэн саналаа илэрхийлэв. Тухайлбал, үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргасан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, боловсруулах шат дамжлага хооронд ногдуулдаг НӨАТ-ыг чөлөөлөх, судалгаа шинжилгээний нэгдсэн лабораторитой болох, экспортын нэгдсэн брэнд үүсгэн, “Монгол ноос, ноолуур” шошго дор маркетингийн бодлогоо нэгтгэх, төрөөс боловсруулах үйлдвэрүүдийн хүний нөөцийн бодлогод дэмжлэг үзүүлэх саналаа хэллээ.   

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хэлсэн санал, дүгнэлтэд хариулт өгсөн бөгөөд тэрбээр “Хөнгөн үйлдвэрийн салбарт сэргэлт авчрах үндэсний хөдөлгөөн иж ажил дөнгөж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн дүнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт техник технологи, тоног төхөөрөмжийн том дэвшил гаргаж чадсан. Дэлхийн малын гаралтай түүхий эдийн зах зээлийн төлөв ч өөдрөг байгаа. Энэ үеийг бид ашиглах ёстой. Одоо “Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх компаниуд өнгөрсөн 30 жилд салбартаа шалгарч, туршлагажиж үлдэж чадсан. Салбартаа үнэнч үлдсэн аж ахуйн нэгжүүд. Тиймээс “Цагаан алт” хөдөлгөөн задгайрахгүй амжилттай хэрэгжинэ. Яам технологи талаасаа нарийн хяналт тавьж ажиллана. Бид одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эцсийн дүндээ экспортыг бодлогоор дэмжинэ” гэсэн бол  Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зөвлөлдөх уулзалтыг хаан, дүгнэж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчөөс санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт эдийн засгийнхаа 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний том мөнгөн дүнтэй дэмжлэг үзүүлж байгаа. Татвар төлөгчдийн 1 төгрөгийг ч үр дүнтэй ашиглах ёстой. “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнг гаргахын төр, хувийн хэвшил нягт хамтрах ёстой” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа
Г.Занданшатар: Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг монголчууддаа уриалж байна
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 761 вагон байна
Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он