Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийнхан дэд бүтцийн асуудал хариуцсан инженер техникийн ажилчидтай уулзлаа

2025/02/20

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын холбогдох мэргэжилтнүүд Толгойт дэд төвийн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зөвлөх баг, “Ус сувгийн удирдах газар”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-иудын ерөнхий инженерүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Орон сууцжуулах ажлын хүрээнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол дэд бүтэц, ус дулаан, цахилгаан хангамж. Эдгээр хүчин зүйлс дээр тооцоолол бүрэн хийгдээгүй, бодит байдлын дүн шинжилгээнд тулгуурлаагүйгээс болж хүндрэл чирэгдэл тасардаггүй. Барилгын компаниуд хийгээд иргэдийн зүгээс энэ талын мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл ч дутуу дулимаг авдаг байна.

Энэ удаагийн уулзалтаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн ажилд дэд бүтцийн хувьд тулгарч болзошгүй хүндрэл, анхаарал хандуулах байршлуудын асуудлыг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын усны хэрэглээ өсөж, 70 хувиас дээш ачааллыг авч байгаа талаар “Ус сувгийн удирдах газар” ТӨХК-ийн Цэвэр усны горим тооцооны инженер Р.Атаржаргал онцолж байлаа. Цахилгаан түгээх сүлжээний шийдвэрлэж чадахгүй хэмжээний байршлууд олон байдаг. Барилгын томосгосон эрчим хүчний тооцоолол маш чухал.  Хуучны 1-5 давхар барилгуудыг орчин үеийн өндөр барилга болгоход одоогийн тэжээж байгаа станцын хүчин чадал хүрэхээ больчихдог. Станц барих гэхээр газрын асуудал үүсдэг. Тэгэхээр цаашдаа орон сууцны төлөвлөлт дээр инженерийн шугам сүлжээ барих газрын асуудлыг шийдвэрлээд явах хэрэгтэй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техник нөхцөлийн хэлтсийн дарга Б.Дуламжав тодотгов.

Харин  Улаанбаатар дулааны станц ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Улаанбаатар бол инженерийн байгууламж байхгүй суурин газар. 2013 оноос хойш амьдрах бололцоогүй газар олголт, дахин төлөвлөлт нэртэй батламж гээд амьгүй төлөвлөлтүүд гарч эхэлсэн. Тиймээс хот зохион байгуулалтын бүтцээ оновчтой болгох хэрэгтэй. Газар олголтоосоо төсөв төвлөрүүлдэг бол дэд бүтэц рүүгээ түүнээсээ төсөв хуваарилж өгдөг байх хэрэгтэй. Төсөв төлөвлөгөөгөө ярьж, бодит нөхцөл байдлыг сонсож, харилцан хамтарч ажиллах санал дэвшүүлж байгаа “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн алба хаагчдад баярлаж байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна
Гадаад иргэнийг зодож, дээрэмджээ
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн
Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа
"Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ
Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна
Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он