Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг

2025/02/18

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна.

Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байна.

Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар суваг орчимд “ус нэвчиж гарч байна” гэсэн дуудлагын дагуу ГУББГ-ын албан хаагчид ажиллаж, 450 метр суваг татаж, усыг урсгаж гаргалаа.

Машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргаж, гүүрэн байгууламжийн хэсгүүдийг эвдэж, гэмтээхгүй хэвийн байдалд орууллаа. 

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Чингэлтэйн сувагт арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Нийт 12 машин механизм, 25 инженер техникийн ажилчид хуваарийн дагуу ажиллаж байгаа. Халиа тошингоос сэргийлсэн ажил гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх төлөвтэй” гэлээ.

Мөн хаврын шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Ус урсах зориулалттай гаргалгаа хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж цэвэрлээгүй зэргээс шалтгаалж шар усны үер халих эрсдэл нэмэгддэг байна. Эдгээр эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг холбогдох газруудад танилцуулж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүссэн. Өвөл халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг нийслэл, дүүргээс уялдаа холбоотой, шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр мастер төлөвлөгөө гаргаад байгааг дурдлаа. Нэгт, үерийн далан буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, хоёрт, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гуравт, хөрсний уснаас хамгаалах чиглэлээр үе шаттай төлөвлөлтийг 2040 он хүртэл цогцоор нь хэрэгжүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. ГУББГ-аас газар чөлөөлөлт, трасс төлөвлөлт зэргийг холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулж, батлуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өвөл халиа тошин, хавар шар усны үерээс сэргийлэхэд дүүргүүд эрэмбэ дараатай хамтран ажиллах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг дэх үерийн хамгаалалтын далан, байгууламжтай газрууд болон барихаар төлөвлөж буй байршлуудыг судалж, хэрхэн хамтарч болохыг эргэн ярилцана” гэдгийг хэллээ. Чингэлтэй дүүрэгт 7, 8, 9, 10 дугаар хороонд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна
Гадаад иргэнийг зодож, дээрэмджээ
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн
Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа
"Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ
Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна
Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он