Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Төвийн бүсийн хоршоологчид зөвлөлдөж байна

2025/02/17

Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байранд эхэллээ. Зөвлөгөөнөөр Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн хоршоологчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл цаашдын хөгжлийн бодлого тодорхойлж, нэгдсэн зөвлөмж гарган салбарын яаманд хүргүүлэх юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ,  салбарын яамнаас уламжлалт мал аж ахуй зонхилж, газар тариалангийн бүс, хот, суурингийн орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйг эдийн засгийн голлох хөшүүрэг болгон хөгжүүлэх бодлого баримталж буйг тодотголоо. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хоршоологчид хамгийн өндөр үүрэг гүйцэтгэх бөгөөд улсдаа газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжлөөрөө тэргүүлэгч Төвийн бүсийн аймгууд манлайлагч байр сууринаас оролцоно гэдгийг онцлов.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас санаачлан 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлах саналыг НҮБ-д хүргүүлснээр Ерөнхий ассамблейн 2024.06.20-ны өдрийн хуралдаанаас 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, улс орнуудын Засгийн газарт “Хоршоод бүх нийтийн төлөө илүү сайхан ирээдүйг бүтээнэ” уриан дор хоршоодыг дэмжиж ажиллахыг уриалсан. НҮБ-аас хоршооллыг дэмжих нь хоршоолол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүртээмжтэй, уян хатан хүнсний тогтолцоог бий болгох, иргэдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзжээ.

Монгол Улсын ДНБ-ий 30.8 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлж байгаагийн 10.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдож, ажиллах хүчний 55.8 хувийг хангадаг. Иймд УИХ-аас 2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, УИХ-ын 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг батлан гаргасан. Засгийн газраас уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166, 167 тогтоол, “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”  зэрэг бодлогыг уялдуулан ажиллаж байна.

“Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор "Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг эрчимжүүлснээр 2023 оны жилийн эцсийн байдлаар 4447 хоршоонд 227497 гишүүн бүртгэлтэй байсан бол 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 7184 хоршоо шинээр байгуулагдаж, нийт 11631 хоршоо 304730 гишүүдтэй болон малчин ганц нэг гэрээрээ бус нэгдэн нийлэн хоршиж үйл ажиллагаа явуулж байна” гэв.

Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд Төрөөс хоршооллын талаар баримталж буй бодлого, шийдвэрүүдийг танилцуулж, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкны төлөөллүүд хөнгөлөлттэй нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өглөө. Мөн АДРА олон улсын байгууллагуудын төлөөлөл Монгол Улсад амжилттай хэрэгжиж органик хөдөө аж ахуйн төслүүдийг онцлон танилцуулсан бол Сэлэнгэ аймгийн хоршоологчид өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа. 

Холбоотой мэдээ

Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна
Гадаад иргэнийг зодож, дээрэмджээ
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн
Монголын үндэсний бөхийн холбооны Япон улс дахь салбар холбоо байгуулагдлаа
"Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ
Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо
“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ
Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он