Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Эппл Хятадад гаргах хиймэл оюуны хамтрагчаараа Алибабаг сонгожээ

2025/02/14
Гар утасны зах зээлээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д хиймэл оюуны үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж буй Эппл корпораци тус улс дахь хамтрагчаараа Алибабаг сонгосон байна.

“Эппл сонголтондоо маш ихээр хаширлаж, Хятадын хэд хэдэн компанитай хамтран ажиллахаар ярилцсаны эцэст манайхыг сонголоо. Тэд манай хиймэл оюуныг бүтээгдэхүүндээ ашиглахаар шийдлээ” гэж Алибабагийн тэргүүн Жо Цай өнгөрсөн пүрэв гарагт Дубайд болж буй Дэлхийн засаглалын чуулган дээр тавьсан илтгэлдээ онцлон мэдэгджээ. Гэхдээ тэрбээр үйлчилгээ хэзээнээс нэвтэрч эхлэх болон Алибабагийн гүйцэтгэх үүрэг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.

Мөн энэ хамтралын талаарх мэдээллийг хамгийн түрүүнд хүргэсэн The Information-ийнхны дамжуулснаар Эппл корпораци Алибабаг сонгохын өмнө DeepSeek, Baidu, ByteDance, Tencent зэрэг Хятадын томоохон пүүсүүдтэй удаа дараа уулзсан аж. Бүс нутгийн хэмжээнд тулгамдсан зарим нэг бэрхшээлтэй холбоотой гомдол санал болон хууль, эрх зүйн хүндрэлийн улмаас Эппл корпорацийн хиймэл оюун Эппл Интеллиженсийг АНУ, Канад, Их Британи, Австрали зэрэг зөвхөн хязгаарлагдмал зах зээлд л гаргаад байсан билээ. БНХАУ-ын Засгийн газар хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдийг заавал дотоодын компанитай хамтрах, хууль ёсны зөвшөөрөл авахыг шаарддаг журамтай учир Эппл Интеллиженс хиймэл оюун тэрбум гаруй хүнтэй зах зээлд нэвтрэх хугацаа алдсан юм.

Эппл компани Хятадын дотоодын үйлдвэрлэгч Хуавэй, Вивогийн хүч түрэлтэнд шахагдаж, тус зах зээл дэх байр сууриа алдаж байсан бол одоо хиймэл оюуны үйлчилгээгээ нэвтрүүлснээр алдсан орон зайгаа нөхнө гэж зэх зээлийн судалгаа явуулдаг Каналис компанийн шинжээч Лукас Жон ярьжээ.
 

Холбоотой мэдээ

Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он