Сэтгэгдэл 0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бага, дунд орлоготой улс орнуудад хүүхдийн хавдрын эм үнэгүй олгохоор болжээ. Бага, дунд орлоготой орнуудад хүүхдийн хавдрын эндэгдлийг бууруулах урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд энэхүү санаачилгыг дэвшүүлсэн байна.
Эхний ээлжид Монгол, Узбекистан, Эквадор, Йордан, Балба, Замби зэрэг зургаан улсад хүүхдийн хавдрын эм олгохоор болжээ. Дээрх зургаан улсын сонгогдсон 30 гаруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 5000 орчим хүүхдэд дээрх эмийн эмчилгээг хийх юм байна.
ДЭМБ-ын судалгаагаар бага, дунд орлоготой орнуудад хүүхдийн хорт хавдраар эмчлэгдэж, амьд үлдэх хувь 30 хувиас бага байдаг ажээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн байна. ДЭМБ-ын тооцоолж байгаачлан ойрын 5-7 жилийн хугацаанд 50 улсад хүүхдийн хавдрын эм олгох юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.