Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүйтний улиралд хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнийг торгожээ

2024/04/05

Он гарснаас хойш Ховд, Сүхбаатар, Төв аймагт хүйтний улиралд хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон тухай Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Тухайлбал,

  • Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Төмөрчөдөрт харьяалах нутаг дэвсгэрт хууль тогтоомжид хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул 2024 оны Б/17 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар мөрдөн чиг үүрэгтэй байгууллагаас дээрх хурдан морины уралдаантай холбоотой зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч Э-д Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тухай.
  • Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Ө.Мөнхбатад төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ зохион байгуулсан таван хүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20-3.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус бүрд нь 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан тухай.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хурдан морины уралдаан зохион байгуулагдсан гомдол, мэдээллийн мөрөөр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалт хийж, зөрчлийн мэдээллийг аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн. Сумдын Засаг дарга нарт хориглосон хугацаанд морин уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх, хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй талаар Морин спорт, уяачдын холбоод, иргэд, малчдад мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цагдаагийн газрын хамтарсан эргүүл хяналтын хуваарь гаргаж, зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос дээрх аймгуудын Засаг дарга нарт зохион байгуулагчдад хариуцлага тооцох тухай албан  бичгийг энэ оны хоёрдугаар сарын 20-ы өдрийн 02/50 тоот албан бичгийг хүргүүлжээ. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул аймаг, Нийслэлийн Засаг дарга нар “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналтад тавьж ажиллахыг анхааруулжээ.

Холбоотой мэдээ

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он