Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаврын нөөцийн мах худалдаалах бэлтгэл ажлын хүрээнд хүнсний дэлгүүрүүдэд мэдээлэл өгөх уулзалт, сургалт зохион байгууллаа. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу дүүргийн 40 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдан борлуулах юм.
Уулзалтад УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газар, НХХААГ-ын Хяналтын хэлтэс, дүүргийн Татварын хэлтэс хамтран оролцож, нөөцийн махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын и-баримт олголт, эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч Мах импекс ХК, ХКҮ ХХК, Стандарт мах ХХК-уудтай Агентийн гэрээ байгууллаа. Нөөцийн мах худалдаалах үеэр хүнсний дэлгүүр, хаяг байршлыг дэлгэрэнгүй танилцуулна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.