Сэтгэгдэл 0
ХӨСҮТ-ээс менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн. Өнөөдөр үдээс өмнө эндлээ.
2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабортаторийн шинжилгээгээр 2 тохиолдол батлагдсан. Тухайн хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан. Өнөөдрийн байдлаар тууралт халдварууд ихсэж байна" гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.