Сэтгэгдэл 0

Увс аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т Сагил сумын төвөөс хойд зүгт 30 км-т Боршоо багийн "Боршоо гол" гэдэг газар иргэн Т-ийн эзэмшлийн суудлын автомашин нэгдүгээр сарын 26-ны өдөр голын мөс рүү цөмөрч оржээ.
Энэ талаарх дуудлагыг 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Ist” загварын суудлын автомашин голын мөс рүү цөмөрсөн байсныг татан гаргасан байна.
Иргэд та бүхнийг баталгаатай автозамаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.