Сэтгэгдэл 0
Буух хаалганы карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа
Нийтийн тээврийн бодлогын газраас буух хаалганы карт уншигч төхөөрөмжийн ээлжит үзлэг, засвар үйлчилгээг хийж дуусгалаа.
Шинэчилсэн дамжин суух нөхцөлийн дагуу автобуснаас буух бүрдээ картаа уншуулах шаардлагатай тул карт уншигч төхөөрөмжийг унтраах, гэмтээх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.
Мөн карт уншигч төхөөрөмж хэвийн биш тохиолдолд жолоочид мэдэгдэхийг Нийтийн тээврийн бодлогын газраас зөвлөлөө.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.