Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Санхүүгийн луйвраас болгоомжлоорой

2025/01/28

Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихсээд байна.

Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14.085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн таван жилд 14.9 дахин, учирсан хохирлын хэмжээ 270.8 дахин өссөн.

Зөвхөн сүүлийн нэг жилд гэхэд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 7.5 дахин өсөж, 139.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.  

Иймд иргэд, олон нийт өндөр өгөөж, ашиг амласан элдэв саналыг хүлээж авахын өмнө тухайн компанийн талаарх мэдээллийг сайтар нягтлахын зэрэгцээ санхүүгийн луйвар буюу  санхүүгийн пирамид, понзе схемд өртөхөөс сэргийлэхийг зөвлөж байна.

Санхүүгийн пирамид нь цөөхөн хэдэн хүнд ашиг өгдөг буюу анх хөрөнгө оруулсан хэсэг нь хожиж, үлдсэн олонх нь хохирч үлдэхийг хэлдэг.  

Тодруулбал, пирамид схемийг эхлүүлэгч богино хугацаанд өндөр өгөөж авах боломжийг амалж шинээр элсэгчдийн төлсөн гишүүнчлэлийн мөнгийг өмнө элссэн гишүүдэд өгөх замаар үйл ажиллагаа нь үргэлжилдэг юм. Ихэвчлэн сүлжээний бизнес дээр суурилдаг бөгөөд мөнгө олохын тулд оролцогчдоос шинэ гишүүн элсүүлэхийг шаарддаг. Ингэхдээ “...Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байна. Амжиж хөрөнгө оруулаарай. Эхний 50 хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай бэлэгтэй. Энэхүү боломжийг бүү алдаарай. Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулбал тусгай хөнгөлөлт эдлэнэ...” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлдэг.  

Санхүүгийн понзи схем ч мөн адил хуучин хөрөнгө оруулагчдын ашгийг шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгөөр төлөх замаар ажилладаг тул сүүлд нь хөрөнгө оруулсан иргэд мөн л хохирдог. Ингэхдээ иргэдийг татахын тулд маш бага эсвэл ямарч эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амалдаг. Хамгийн гол нь иргэд эдгээр саналд мөнгөө оруулахаасаа өмнө тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах ёстой юм. Мөн санхүүгийн тайлан, мэдээлэлтэй ч танилцах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохос сэргийлж чадна. Түүнчлэн өндөр өгөөж, ашиг амалсан ямарч саналыг хүлээж авахын өмнө Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж, сэрэмжлүүлэх зорилгоор гаргасан “Санхүүгийн луйвар пирамид болон понзи схем” гарын авлагыг уншихыг зөвлөж байна.

Гарын авлагатай энд дарж танилцана уу.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Холбоотой мэдээ

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он