Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан боллоо

2024/04/04
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн “Ажлын алба”-ыг байгуулсан билээ. Тэгвэл тус ажлын алба өчигдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа.
 
Хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн Дэд тэргүүн Х.Булгантуяа болон Соёлын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Дэд тэргүүн Ч.Номин нарын удирдлагаар зохион байгууллаа.
 
Хуралдаанаар:
 
• Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан;
 
•Засгийн газрын “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоолын хэрэгжилт;
 
• “Go Mongolia” залуучуудыг соён гэгээрүүлэх аян;
 
• Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус, тус танилцуулав.
 
Засгийн газар нь 2016 оноос эхлэн хүн амын хамгийн том бүлэг болох өсвөр үе, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн билээ. Эдгээр нь залуусын зүгээс талархал, дэмжлэг хүлээсэн ч цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг дээрх хуралдаанаар хэлэлцлээ.
 
Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөл нь энэ онд өсвөр үе, оюутан, залуучууд, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 15 үйл ажиллагааг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тодруулбал, залуучуудын суурь судалгааг хийх ажлыг эхлүүлж, цаашдаа бодлого, үйл ажиллагаагаа илүү шинжлэх ухаанчаар харж, оновчтой төлөвлөлт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ.
 
Өсвөр үеийн төлөөлөл болох ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хорт зуршил, буруу дадал хэвшлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн боловсрол олгох болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих ганцаарчилсан болон бүлгийн сургалт, нөлөөлийн ажлыг мөн хэрэгжүүлэх юм. Түүнчлэн, хүний эрхийн үе тэнгийн сургагч багшийг бэлтгэж, үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд буй.
 
Үүнээс гадна, оюутан суралцагчдын төлөөлөл болох их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зориулан оюутан залуучуудын хөгжлийн Хаб төвүүд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Карьер хөгжлийн төвүүдийг байгуулж, оюутны цагаар хөдөлмөрлөх, сайн дурын ажил хийх, мэргэжлээрээ цалинтай дадлага хийх болон сэтгэлзүйн, хөдөлмөрийн харилцааны зөвлөгөө мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийх юм.
 
Мөн оюутан залуучуудын өмнө тулгамдсан 10 чухал асуудлыг залуусын оролцоотой тодорхойлж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх Залуучуудын хөгжлийн үндэсний 10 дугаар чуулган болон Оюутны чуулга уулзалтуудыг зохион байгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахаар боллоо.
 
Залуу гэр бүлийг дэмжсэн орон сууцны бодлогыг эрчимжүүлж, гэр бүлийн харилцаа, санхүү төлөвлөлтийг дэмжих ажлыг зохион байгуулж, хөдөлмөрлөх, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг ч энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он