Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

М.Батбаяр: Шинэ Зуунмодыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэ

2025/01/27

Нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх "Шинэ Зуунмод” дагуул хотыг 31.501 га газарт байгуулна. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм.

"Шинэ Зуунмод" хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч,Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын  2022 оны 143 дугаар  тогтоолоор  Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд хотод,

  • Эдийн засгийн чөлөөт бүс,
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс,
  • Шинэ Зуунмод хотын төв, Засаг захиргааны бүс,
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв,
  • Худалдаа, бөөний төв,
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс,
  • ОУ-ын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс,
  • Аж ахуй, нөөц бүсийг байгуулах юм.

Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Шинэ Зуунмод хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Төлөвлөлтийн бүсүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг үе шаттайгаар боловсруулж байна. Шинэ Зуунмод болон Зуунмод хотын дунд хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Эхний ээлжийн 3000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 96 хувьтай байна. Зуунмод хотоос Шинэ Зуунмод хотын нутаг дэвсгэр хүртэлх мэдээлэл холбооны 96 корын шилэн кабель 22 км урт, 48 корын шилэн кабель17 км урт бүхий холбооны шугам сүлжээний худаг сувагчлалын ажлыг “Мон кабель системс” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Мөн Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлэх “Zero Energy City” хотын үзэл баримтлал бүхий цогц төлөвлөлтийг Засгийн газарт танилцуулна” гэлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг яаралтай танилцуулах,
  • Нийслэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилтийн талаар нэгтгэн танилцуулах,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, сургалтын байгууллагын суралцагч, багш, ажилтан, албан хаагчдыг дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүлгэх, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлж ажиллах,
  • Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй байгуулсан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ” дуусгавар болсон боловч зогсоолоо хүлээлгэн өгөхөөс татгалзаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох журмын дагуу хариуцлага тооцож, яаралтай чөлөөлүүлэн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д хүлээлгэж өгч, зогсоолын талбай чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Холбоотой мэдээ

Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Нүүрс тээвэрлэлтэд тусгай гарц ашиглахаар боллоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 3D технологи ашиглан 4 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ
Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд оролцжээ
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна
Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он