Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Р.Дагдан: Эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцээ шийдсэний дараа том төслүүд “хөдөлдөг”

2025/01/24

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ болон 2025 онд хэрэгжих эрчим хүчний төслүүдийн талаар Нийслэл дэх эрчим хүчний төслийн менежер Р.Дагдантай ярилцлаа.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ, салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Энэ өвөл нийт эрчим хүчний системийн хэмжээнд 1500-1600 МВт ачаалалтай өвөлжиж байна. Улаанбаатар хот дунджаар 1245 МВт ачаалалтай буюу улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. Харин өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хот 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхсөн. Өөрөөр хэлбэл, Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлснээр уг дутагдалтай байсан хэрэглээг нөхсөн. 

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт, Багануурын батарей станцын 50 МВт гээд нийт 200 МВт эрчим хүч үйлдвэрлэх станцыг Улаанбаатар хот дотооддоо бонд босгож богино хугацаанд барилаа. Энэ бол ТЭЦ-4 станц баригдсанаас хойших 40 жилийн дараах том бүтээн байгуулалт, 200 МВт гэдэг ер нь хэр их хэрэглээ юм бэ?

-Зөвхөн Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцаар жишээ аваад хэлэхэд, тус 50 МВт бол нийт таван аймгийн эрчим хүчийг хангаж чадах хүчин чадал. Тийм хэмжээний станцыг дотоодын инженер техникийн ажилчид олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёрхон сарын хугацаанд өндөр бүтээмжтэйгээр барьж байгуулж чадсан. Нэгт, бид дотооддоо ийм хэмжээний бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чадна гэдгээ харууллаа. Хоёрт, ногоон эрчим хүчийг Монгол Улсад үйлдвэрлэж болдог юм байна гэдгийг харууллаа.

-Багануурын батарей хуримтлуурын станц шөнө үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж оргил ачааллын цагаар нийлүүлж байна. Энэ технологи Монголд бол шинэлэг, сонирхолтой санагдаад байгаа?

-Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч гэж ярих болсон. Эрчим хүчийг байгаль орчин болон хүн амдаа ээлтэйгээр хэрэглэх нь чухал асуудал. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс ч гэсэн эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүддээ ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг оруулахаар судалгаатай ажилладаг. Бусад хотууд болон олон улсын байгууллагуудтай энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтардаг. Үүний бодит биеллээ олсон жишээ бол Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станц байна.

-Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах чиглэлд нэн түрүүнд анхаарч байгаа. 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” гэж нэрлэсэн. Энэ оноос нийслэлд эрчим хүчний ямар төслүүд хэрэгжих вэ?

-Бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийг шийдэх нь нэгдүгээр ажил. Улаанбаатар хот энэ жишгээр л эрчим хүч, авто замын салбартаа анхаарч байна. Бид 2025 оноос эрчим хүчний чиглэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, ТЭЦ-2 станцын үнсэн сан дээр 300 МВт хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Морингийн даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгальд ээлтэй технологиор станц барих ажлыг судалж байна. Харин дулаан хангамжийн чиглэлээр Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг 126 МВт болгож өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар нийслэлээс зохион байгуулж, Сэлбэ дэд төвийг дулаанаар хангана. Эмээлтийн 24 МВт дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Ус төрөгчөөс цахилгаан эрчим хүч гаргах, элснээс дулаан гаргах зэрэг хувийн хэвшлийн төслүүдийг мөн судалж, туршлага солилцож байна.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ цаашид хэр нэмэгдэх вэ?

-Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн таац 2032 онд 2204 МВт болно гэж тооцож, 7 жилийн дараах энэ өсөлттэй хэрэглээг хангахын тулд бүх төсөл чиглэгдэж байна. Хамгийн чухал нь Улаанбаатар хотын эрчим хүчний чиглэлээрх төсөл хөтөлбөрүүд Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй уялдах, харилцан ойлголцолтой байх асуудлыг Хотын дарга Х.Нямбаатар болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хэлэлцэж шийдсэн байдаг. Эрчим хүчний төслүүд хэрэгжихэд нэгдүгээрт, газрын асуудал, хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг шийдэх л чухал шүү дээ. Эдгээрт улс болон хотын зүгээс уялдаа холбоотой ажиллаж байна. Энэ бол урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэ жишиг.

-Дээрх төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг товчоор дүгнэвэл?

-Дээр дурдсанчлан эрчим хүчний төслүүд аливаа бүтээн байгуулалтыг урагшлуулахад суурь болдог. Эрчим хүчний төслүүд нийслэлийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулаад зогсохгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой.

Холбоотой мэдээ

Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Нүүрс тээвэрлэлтэд тусгай гарц ашиглахаар боллоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 3D технологи ашиглан 4 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ
Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд оролцжээ
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна
Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он