Сэтгэгдэл 0
Л.Оюун-Эрдэнэ: Д.Трамп Монголыг сайн мэддэг учир манай хоёр орны стратегийн түншлэл улам өргөжинө
"Time" сэтгүүлийн цахим хуудаст гарсан МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.
Бараг гурван арваны тэртээ франц уурхайчид нууц баялагийг нь судлахаар өмнийн говийг зорьж, 2006 онд эрснээ олсон нь салхи хээлсэн элсэн манхан, дүнгэнэсэн нефтийн бүлүүр доорх газрын гүнд уранийн нөөц байв. Нээлтийн араас хэдэнтээ туршилтаар олборлож, хүрээлэн буй орчин, эдийн засгийн үнэлгээ гаргах ажил өрнөжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улс анхны уранийн уурхай Зөөвч-Овоог ашиглах, хоёр талын хамтарсан 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар ихэнх хувь нь Францын төрийн мэдлийн Орано эрчим хүчний компанитай гэрээлснээр төсөлд ногоон гэрэл аслаа. “Монгол Улс дахь уран олборлолт нь нүүрстөрөгчийн ялгарал багатай цахилгаан гарган авах, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг найдвартай хангах хоёр талын ашигтай” гэж Ораногийн захирал Никола Маас мэдэгдэлдээ онцолжээ.
Гэрээг үзэглэснээр Монгол Улсад ирэх ашиг нь эдийн засгийн өсөлт, Дональд Трамп Ерөнхийлөгч болмогцоо дэлхийн эдийн засгийн том тоглогч АНУ-ыг Парисын гэрээнээс гаргасантай зэрэгцэн цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын эгнээнд орсон нэгдэл. Зарим оронд цөмийн эрчим хүч маргаантай ч гэлээ нүүрстөрөгчийн үлдэц нь нарнаас гурав дахин бага учраас 20 гаруй орон дэлхийн цөмийн эрчим хүчний чадавхыг 2050 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэхээ СОР28 дээр мэдэгдэж басхүү уриалсан.
Ораногийн гэрээ бас геополитикийн ач холбогдолтой. Ардчилсан Монгол Улсын Орос, Хятад гэх хоёр аварга авторитари хөршийн хаяанаас халин гарах гурав дагч хөршийн бодлогыг хөгжүүлэхэд нэн тустай юм. Гэвч далайд гарцгүй 3.5 сая хүн амтай энэ улс худалдааны 90% нь Бээжингээс, хий, шатахууны импорт Москвагаас 90% хамааралтай учир Украинд гол дэмжлэгч үзүүлэгч Францтай хамтрах нь эрсдэл дагуулах нь ойлгомжтой.
Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг зоригтойгоор зочилсон Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн хэмээн шүүмжлэл дагуулсан. “Манай ардчилсан дүрх төрх хийгээд гурав дагч хөршүүдийн харилцаанд сэв суулгасан таагүй явдал боллоо. Би л байсан бол зайлсхийж, битгий ир гэж зөвлөх байлаа” гэж 2009-2017 онд Монол Улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчөөр хоёронтоо ажилласан Цахиагийн Элбэгдорж “Time” сэтгүүлд ярьжээ.
Геополитикийн асуудал хөндсөн Зөөвч-Овоог ашиглах ажил нэг бус удаа хойшилж байсан. Time сэтгүүлийнхэн өнгөрсөн оны гуравдугаар сард тэнд очиж үзэхэд 2021-2022 онд олборлож, шороонд дарагдсан төмөр чингэлэгт хадгалсан уранийн 11 тонн “шар бялуу” үзүүлээд, судалгаа, шинжилгээний ажлаа танилцуулж байсан. Тухайн үед Орано экспортлох лицензээ аваагүй байсан юм. Одоо ч гэсэн тус уурхай 2,750 тонн уранийг 30 жилийн хугацаатай үйлдвэрлэх ажил дөрвөн жилийн дараагаас л эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ажил хойшлох нь алдагдалтайг хамгийн сайн мэдэж байгаа. Өнгөрсөн зургаадугаар сарын сонгуульд олонх болсон ч гэлээ тэр цөөнхийн намуудтай хамтарсан Засгийн газар байгуулжээ. Зорилго нь дэд бүтцийн болон хөгжлийн томоохон төслүүдийг улс төрийн тоглоом болж, орхигдохоос сэргийлэхийн тулд улс төрийн хүчнүүдийг санаа нэгтэй болгохыг хичээж байна гэж Л.Оюун-Эрдэнэ ярьсан бөгөөд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх олонхын намын нүүдлийг жижиг намуудын шүүмжлэл сулруулах эрсдэлтэйг учирлаж байв.
Time сэтгүүлийнхэн өнгөрсөн мягмар гарагт Л.Оюун-Эрдэнэтэй онлайнаар холбогдож, Ораногийн гэрээ, Орос, Хятадын харилцаа, Трампын засаг захиргаанаас худалдааны тарифф нэмэхтэй холбоотой сэдвүүдээр ярилцлаа.
-Монголыг дэлхийн уранийн зах зээлд хүчтэй тоглогч болгох танай зорилгод Оранотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнээс үзүүлэх ач холбогдол?
-Уул уурхайн салбарт тулгуурласан манай эдийн засагт Ораногийн гэрээ маш чухал юм. Францын Засгийн газартай гэрээлэх хэлэлцээрийн ажилд арваад жил зарцууллаа. Мэдээж хэрэг олон улсын жишигт нийцүүлсэн хүрээлэн буй орчны сорилт цөөнгүй тулгарсан, гэхдээ... одоо Монгол Улс бүс нутгийнхаа уран үйлдвэрлэгчийн нэг болж чадлаа. Энэ ч утгаараа Монголын гурав дахь хөрш орноос оруулсан хоёр дахь томоохон шууд хөрөнгө оруулалт гэдгийг онцолмоор байна.
-Дэлхийн чухал ашигт малтмалын хангамжийн сүлжээнд Монгол Улсын байр суурийг хэрхэн бататгах вэ. Ялангуяа, гурав дагч хөрштэй?
-Ашигт малтмал Монгол Улсад чухал. Манайд байгалийн нөөц, тэр дундаа чухал ашигт малтмал элбэг. Уранийн төслөөс гадна Герман, Өмнөд Солонгосын Засгийн газартай хамтран чухал ашигт малтмал судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа. Ирээдүйд, бусад гурав дагч хөршийн хамтын ажиллагаагаа лавшруулж, Монголын нөөцийн мэдээллийг нээлттэй болгоно. Монгол Улсын Засгийн газар гуравдугаар сард Канадын Торонтод болох PDAC-ийн чуулганд оролцох төлөвлөгөөтэй. Тэр үед бид хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монголын газрын зураг зүй, чухал ашигт малтмалын нөөцийн талаарх мэдээллийг танилцуулна.
-Далайд гарцгүй Монголоос уран экспортолно гэдэг бол зөвхөн танай Засгийн газар хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-тай сайн харилцаатай байгаад зогсохгүй Францын талтай ч найрсаг харилцсаны үр дүн. Гэтэл энэ ажил геополитикийн царьбаа болж дуусах эрсдэл бий юү?
-Гэрээний хэлэлцээрийн ажил өрнөсөн арван жилд нэг бус сорилт тулгарсан. Мэдээж, таны дурдсанчлан гоеополтикийн сөргөлдөөн, тээврийн хүндрэл зэрэг гол асуудлаас өнөөдрийг хүртэл хойшилсон ч бид хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тохиролцоонд амжилттай хүрч тээвэр, логистикийн хүндрэлээс ангижирна гэж тооцож байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн Францын Засгийн газрыг сайшаамаар байна.
-Олон улсын эрүүгийн шүүхийн дайны гэмт хэрэг үйлдсэн тул баривчлах зөвшөөрөл гаргасан ч танай улс өнгөрсөн есдүгээр сард В.Путинийг хүлээн авсан. Энэ нь танай Засгийн газар ОУЭШ-ийн хууль тогтоомжийг үл хэрэгсэнэ гэсэн үг үү, бас гурав дагч хөршүүд эндээс юуг ойлгох вэ?
-Дэлхий сүүлийн хэдэн жилд хурдан өөрчлөгдсөн. Гэвч Монгол Улсын байр суурь энх тайван улс гэдэг дээрээ баттай зогссоор, тиймдээ ч бид үргэлж дайныг биш энх тайвныг эрхэмлэнэ. Ийм ч учраас бид бүхий л зөрчил, маргааныг хэлэлцээрийн арга болон дипломат яриагаар шийдвэрлэх ёстой гэж үздэг. Ковидийн үед ч, Орос-Украинийн дайны үед ч бид энэ байр сууриндаа бат зогссоор ирсэн.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар 1921 оноос хойш нөхөрсөг, түүхэн харилцаатай явж ирсэн. ОХУ-ын Төрийн тэргүүн таван жил тутамд нэг удаа Монгол Улсад айлчилж, Халхын голын дайнд байгуулсан хамтын ялалтын ойг тэмдэглэдэг. Энэ нөхцлийг бид хамтрагч орнууд, гурав дагч хөршүүд, мөн ОУЭШ-д тайлбарлаж, ойн баяраас гадна эдийн засгаар бие даасан байхын хэцүү, бэрхийг учирласан. Мөн тэр ачлалын үеэр болон дараа, Гадаад хэргийн яам сайн ажиллаж, ойр харилцаатай хамтрагчид болон ОУЭШ-д тайлбар хүргүүлсэн учир энэ асуудлаар ойлголцсон гэж бодож байна.
-Өмнө нь таны авлигалын эсрэг тэмцлийн талаар ярилцаж байсан. Орано компани Монгол Улс дахь уул уурхайн ажиллагаатай холбоотой авлига шалгасантай холбоотойгоор 4.8 сая еврогийн торгууль төлөхийг өнгөрсөн арванхоёрдугаар сард зөвшөөрсөн. Энэ нь таны авлигын эсрэг байр суурь өөрчлөгдөхгүй гэдэг баталгаа болох уу?
-Бид тэр авлигын хэргийг мэдэж байгаа, мөн Монгол Улсын Засгийн газар аль болох ил тод, нээлттэй байхыг эрмэлздэг. Тиймээс, энэ асуудлаар Их хурал дээр авч хэлэлцэж, прокурорын газартай нээлттэй ярилцаж байгаа. Гэхдээ энэ гэрээ Монгол, Франц хоёр улсын Засгийн газарт ашигтай тул одоо хугацаа алдах хэрэггүй. Тиймээс хуулийнханд бид итгэж байгаа. Хуулийн ажил тусдаа явагдана, гэхдээ хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа ярилцсаны дагуу үргэлжилнэ.
Мөн би өнгөрсөн арванхоёрдугаар сард Саудийн Арабт “Нэг ус чуулган”-д оролцсон. Тэнд Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, энэ асуудлаар зөвлөлдөж, хоёр талын хамтын ажиллагааг улам ойртуулах талаар ч ярилцсан. Тэгэхээр, авлигын хэргийг хууль, журмын дагуу шийдэж, хөрөнгө оруулалт саадгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улс саяхан баялагийн сан байгуулсан. Хөрөнгө оруулалтыг олон улсын хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалын жишигт нийцүүлэхийн тулд ямар, ямар алхам хийв?
-Тийм, Монгол Улс баялагийн сангийн хууль баталснаар хадгаламжийн сан, ирээдүйн өвийн сан, хөгжлийн сан гэсэн гурван сан байгуулсан. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам.доллар хуримтлуулсан, уул уурхайн төслүүдээ амжилттай урагшлуулахын хэрээр энэ хөрөнгө өснө. И-Монголия дижитал платформд уул уурхайн төслөөс ашиг хүртэх данс иргэн бүр дээр нээгээд байна. Тэгэхээр Ораногийн төсөл хэрэгжсэнээр ашиг орж ирж эхэлнэ, улмаар иргэдийн дансан дахь мөнгөний хэмжээ өснө гэсэн үг юм. Одоо Монголын ард түмэн байгалийн баялагийн ашиг тусыг харж, мэдрэх нь их чухал байна.
-АНУ шинэ Ерөнхийлөгчтэй болж, Хятадын экспортын тариффийг 60%-д хүргэх гээд олон орны худалдааны тариффийг нэмэх гэж байна. Монголын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай, тэгэхээр та Д.Трампы шинэ арга хэмжээ Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэгт эмээж байна уу. Тарифф нэмсэн нөлөө дэлхийн худалдааны талбарт шууд нөлөөлнө шүү дээ?
-Монгол-АНУ-ын харилцаа эрүүл. Ерөнхийлөгч Д.Трамп хувьдаа Монголын талаар сайн мэдлэгтэй тул манай харилцаа улам өргөжинө гэдэгт эргэлздэггүй. Дональд Трампын эхний засаг захиргааны үед, 2019 онд, Монгол-АНУ-ын харилцаа сайжирч, стратегийн түншлэл байгуулж, Ерөнхийлөгч Д.Трамп бол Манай Ерөнхийлөгчийн айлчлалыг зөвшөөрч, хүлээн авсан АНУ-ын цөөн Ерөнхийлөгчийн нэг. Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трампынгэр бүл Монгол улсад хэд хэдэн удаа хувийн аялал хийж, манай нүүдэлчин амьдралын хэв маягтай танилцаж, үзэсгэлэнт байгалыг үзээд буцсан. Тэгэхээр, түүний хоёр дахь ээлжинд манай харилцаа улам бүр лавширч, түүний засаг захиргаа Монголд тулгамдсан сорилтын нөхцөл байдлыг ойлгож, парламентийн ардчилалд үзүүлэх дэмжлэгээ өргөтгөнө гэдэгт итгэж байна.
Харин Хятадын тухайд, манай талаас коксжих нүүрсээ экспортолно, цахилгаан машины тарифф нэмсэнтэй холбоотойгоор үнэ өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид Хятадын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа экспорт нэмэгдүүлэх тал дээр маш ойр хамтран ажиллаж байгаа. Одоогоор Хятадын Эрчим хүчний групптэй төмөр замаар холбогдох гэрээ байгуулахаар ажиллаж байгаа учир цаашид коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ. Нүүрсний экспортоо нэмэгдүүлснээр цаашид эдийн засгийн алдагдал хүлээх сул тал үүсэхгүй гэж найдаж байна. Мөн саяхан Абу Дабид айлчлах үеэрээ би Эрик Трамптай уулзаж, цахилгаан машины татвар Монголын Коксжих нүүрсний экспортод үзүүлж болох боломжит нөлөөллийн талаар ярилцсан.
-Өнгөрсөн зургаадугаар сарын сонгуулиар олонх болсон ч та Ардчилсан нам, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Яагаад тэр вэ. Та сонгуулийн дүнд сэтгэл ханамжтай байна уу?
-Монголын түүхэнд арав гаруйхан мега хөгжлийн төсөл ярьсан ч хэрэгжүүлж байгаагүй. Тиймээс энэ Засгийн газар 14 мега төсөл танилцуулж, ажиллах хугацаандаа хэрэгжүүлэхээр зорилоо. Хууль эрх зүйн орчныг томруулах, холимог сонгуулийн тогтолцоотой болох үүднээс УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ийм олон хүчин зүйлийн нөлөөгөөр хамтарсан Засгийн газар байгуулсан учир нь би Монгол Улс хэт улстөржсөнийг олж харсанд юм. Намайг багад том, том төсөл ярьж байсан учраас улсынхаа хөгжлийг гэрэлтэй харж байсан ч улс төрийн хагарлаас болж, нэг нь ч байрнаасаа хөдлөөгүй.
Бид бүгдийн мэдэж байгаачлан, дэлхий хоёр туйлд хуваагдаж байна, ялангуяа дайн тулаантай энэ үед, нөхцөл байдал хааш эргэхийг тааварлашгүй. Тиймээс бид бэлэн байж, эдийн засгийн тогтвортой байдалд асар чухал суурь зарчмуудаа хамгаалж, урагш явах хатуужил суух ёстой. Үүнээс гадна, би энэ шинэ Засгийн газар Монголын улс төрд эрс өөрчлөлт хийж байгааг онцолмоор байна. Учир нь, манай УИХ таван намын гишүүдээс бүрдэж, 70% нь шинэ хүмүүс, 25% нь эмэгтэйчүүд байгаа юм. Ингэснээрээ бид бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангаснаараа Азидаа тэргүүллээ. Эцэст нь хэлэхэд нэгдмэл санаа энэ парламент, Засгийн газар, Монгол Улсад нэн чухал.
-Улаанбаатар хотод Засгийн газрын эсрэг жагсаал өрнөж байна. Энэ нь танай Засгийн газарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Жагсаалын нэг гол шалтгаан нь саяхан манай Засгийн газраас эрчим хүчний үнийг чөлөөлсөнтэй холбоотой. Мэдээж, манай иргэдэд хүнд туссан ч гэлээ тун чухал шийдвэр, учир нь хэрэглэж буй эрчим хүчний үнэ үйлдвэрлэх зардлаа нөхөж чадахгүй байсан. Эрчим хүчний төслүүдээ урагшлуулахын тулд салбартаа шинэчлэлт хийх нь чухал байсан юм. Олон төсөл, ялангуяа мега төслүүд хөдөлж, хэрэгжиж эхэлсний нэг нь Ораногийн төөл. Явж байгаа ажлыг бүгд таатай хүлээн авахгүй ч байж болно.
Мөн хуулийн тогтолцоонд сэтгэл дундуур явах хүмүүс олон байна. Нүүрсний хулгайтай холбоотой хэрэг сүүлийн хоёр жил бүрэн шийдэгдээгүй явна. Хөгжлийн банктай холбоотой хэрэг ч бас байна. Тиймээс ард иргэд хурдан шийдэхийг шаардаж байгаа. Бид жагсагчдын төлөөлөтэй уулзаж, шаардлагыг нь сонссон. Ард түмний хэрэгцээг ойлгож, боломжит бүх мэдээллийг олон нийтэд аль болох ил тод болгох зэрэг нь ардчиллын нэг хэсэг.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.