Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Л.Ариунтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар хэлэлцлээ

2025/01/23

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцууллаа.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийт 37 мега төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд 2025-2028 онд 24 мега төслийг нь хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мега төслүүдийг түгжрэлийг бууруулах чиглэлээр 9, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 6, бусад чиглэлээр 8 гэж ач холбогдол, цаг хугацаа, үр ашгийн хувьд ангилан эрэмбэлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд:

  1. Улаанбаатар метро,
  2. Улаанбаатар трамвай,
  3. Шинэ тойрог зам,
  4. Туулын хурдны зам,
  5. Тусгай замын автобус буюу BRT,
  6. Дүүжин тээвэр

Агаар бохирдлыг бууруулах хүрээнд:

ТЭЦ-5 бүтээн байгуулалтын төсөл

Дулааны тархмал эх үүсвэрийн төсөл

Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

Баянхошуу хот орон сууцжуулах төсөл

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа “Төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинд хэрхэн уялдаа холбоог хангах талаар хэлэлцлээ.Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ТЭЦ-5 бүтээн байгуулалт, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл зэрэг томоохон мега төслүүдийг урагшлуулах чухал байна” гэв.

Үүний дараа Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай, Хотын стандарт батлах тухай, Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баярсайхан танилцуулав.

Хотын стандартыг батлах тухай асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин “Жишээлбэл танилцуулгаас харахад автобусанд стикер наахад хүртэл их нарийн стандарттай юм байна. Яг үүнтэй адил явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай их нарийн стандарттай байх хэрэгтэй. Зөвхөн нэг стандарт гэхэд л 70, 80 хуудастай баримт бичиг байдаг. Тэгсэн атлаа яг бодит байдал дээр хэрэгжиж байгаа стандарт нь учир дутагдалтай байж болохгүй. Сүхбаатар дүүрэгт шаардлага хангахгүй тоглоомын газар, тоглоомын газаргүй хороолол их байна. Тиймээс аливаа стандартыг баталсныхаа дараа ажил хэрэг болоход анхаарах хэрэгтэй байна. Төлөөлөгчид ч хяналт тавиад хамтарч ажиллахад бэлэн” гэлээ. Мөн төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа “Б.Ану-Үжин төлөөлөгчтэй санал нэг байна. Стандартыг хотын хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд баталдаг. Олон мянган стандарт батлагддаг хэдий ч иргэдэд төдийлөн мэдээлэл хүрэхгүй байна. Тухайлбал, шатахуун түгээх газрууд сургууль орчмын бүсэд их бий. Өнгөрсөн жилүүдэд би тойргийнхоо хэмжээнд энэ асуудалд нэлээд анхаарч ажилласан. Гэтэл одоо ЕБС-ийн 134-р сургуулийн яг хажууд шатахуун түгээх станц байна. Дөнгөж замын урд Хангарьд ордон байна. Нэг шатахуун түгээх станцыг буулгах тухай асуудал биш. Энэ олон мянган хүний амь насны аюулгүй байдлын тухай асуудал. Тиймээс дэд бүтэц, төлөвлөлтийн асуудалд стандарт хэрэгжүүлж буй газрууд анхаараад яваасай гэж хүсэж байна. Манай хорооны зүгээс ч энэ жил бодлогын асуудлуудад анхаарч, бодит нөхцөл байдалтай танилцаж шуурхай ажиллахаар төлөвлөж байна” гэв.

Улмаар Бүсчилсэн хөгжлийн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гишүүдэд танилцуулж, баталлаа. Бүсчилсэн хөгжлийн хорооны хэлэлцсэн дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцэхийг гишүүд дэмжлээ.

Холбоотой мэдээ

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он