Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Энэ оны анхны бондын арилжааг эхлүүлж цан цохилоо

2025/01/22

“Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааны цан цохих арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Өлзий энд КО капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Алтансүх, гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ болон холбогдох бусад хүмүүс оролцлоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нээж хэлсэн үгэндээ “Хөрөнгийн зах зээлийн 2025 оны анхны бүтээгдэхүүн өнөөдөр гарч байна. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхжиж, зах зээлийн үнэлгээ 13.02 их наяд төгрөгт, арилжааны дүн 1.58 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн ДНБ-д эзлэх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 18.5 хувьд хүрч өссөн амжилтыг үзүүлээд байна. Энэ нь нэг талаар УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний үр дүн, нөгөө талаас дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр өгөөж юм.  Мөн өнгөрсөн оны хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлын нэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Ингэснээр санхүүгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж, дотоодын компаниуд бонд гаргах ажиллагаа хялбар, шуурхай болохын зэрэгцээ зохицуулагч болон арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн уялдаа холбоо сайжирч олон улсын жишигт нийцэх, үнэт цаасны арилжаа, клиринг, төлбөр тооцоо, төвлөрсөн болон тухайлсан бүртгэлтэй холбоотой зохицуулалт боловсронгуй болох зэрэг өгөөж арвин өөрчлөлт бий болсон. Тухайлбал, шинэ бүтээгдэхүүн буюу хадгаламжийн сертификат, хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэж холбогдох журмуудыг бид боловсруулаад, батлахад бэлэн болоод байна. Ингэснээр гарааны компани, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүжилт татах боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд зохицуулалтын орчин боловсронгуй болно” гэдгийг онцолсон юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он