Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрхөд өвөлжиж байна.
Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна. Зургаан аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа юм.
Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймгийн Аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг малчдад хүргэх ажил эхэллээ.
Улсын хэмжээнд 9.1 мянган малчин өрх 4.4 сая толгой малтай отроор өвөлжиж, тэдэнд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үзүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.