Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллана

2025/01/21

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа нэгдүгээр сарын 13-ны өдөр БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацын ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Нам Жү Квон болон Гадаад харилцаа, бизнесийн  үйл ажиллагаа хариуцсан захирал Сан Жун Чой болон холбогдох албаны бусад хүмүүстэй уулзалт хийж, Хөгжлийн банкны чанаргүй активын удирдлагыг сайжруулах хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

БНСУ-ыг 1997, 2003, 2008, 2013 оны санхүүгийн хямралаа давахад голлох үүргийг гүйцэтгэсэн, актив удирдлагын салбарт 52 жилийн туршлагатай KAMCO корпорац нь санхүүгийн хямралд өртсөн байгууллагуудын чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх, бизнесийн бүтцэд өөрчлөлт хийх зэргээр тухайн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг төрийн өмч давамгайлсан корпорац юм. Тухайлбал, тус корпорац олон улсын авто машин, электрон барааны салбарын тэргүүлэгч Daewoo группт 1990 оны эхэн үед бүтцийн өөрчлөлт хийж, дампуурлын ирмэгээс аварч байжээ.

2025 онд Хөгжлийн банк нь активын чанараа сайжруулах, олон улсын зах зээлээс хямд өртөг бүхий санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, банкны үндсэн үйл ажиллагаагаа сэргээхээр томоохон зорилтууд дэвшүүлээд байгаа билээ. Энэ төлөвлөгөөний дагуу гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д хийсэн анхны ажлын уулзалт амжилттай болж, KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо.

Дашрамд дурдахад Хөгжлийн банкийг тойрсон зээл олголт, санхүүжилттэй  холбоотой үйл ажиллагаанд сүүлийн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар авсан, олгосон зээлүүдэд холбогдох албан тушаалтуудад хуулийн хариуцлага хүлээлгэж буй. Гэсэн ч  гэмт хэргийн улмаас банканд учирсан хохирлоос өнөөдрийн байдлаар 130.0  тэрбум төгрөгийн хохирол л бодитойгоор барагдаж, банкны хүлээх бусад эрсдэл буюу алдагдал 1.6 их наяд төгрөг болж болзошгүй байгаа билээ.

Цаашид чанаргүй зээл, авлага болон хураагдсан хөрөнгүүдийн үнэ цэнийг бууруулахгүйгээр мэргэжлийн түвшинд эрсдэлийг зөв тооцоолж, актив тус бүрд тохирсон арга хэлбэрээр ажиллан эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгах шаардлагатай байгаа юм. Зээлээр санхүүжүүлсэн зарим төслийг бүтцийн өөрчлөлтийн хүрээнд сайжруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг хайхгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар барьцаа хөрөнгүүдийг нь дуудлага худалдаагаар худалдан борлуулахад нийт чанаргүй зээлийн 40 орчим хувийг л төлүүлж, зарим төслүүдийн үр дүнд бий болох ирээдүйн мөнгөн урсгал, орлого хаагдах, бий болох боломжгүй болох учраас мэргэжлийн гарц шийдлийг олохоор Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа
Соёолон насны морьдын уралдаанд айргийн тавд орсон хүүхдүүдэд батламж гардууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
З. Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна
Энэ жилийн үндэсний их баяр наадамд гурав давсан аймгийн цолтонгууд
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он