Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

Дижитал нүүдэлчдийн тоо 147%-иар өсчээ

2025/01/21
Корона вирусаас улбаалан дэлхий даяар цар тахал гарч олон улс хөл хорио тогтоож, аялал жуулчлалын салбар уналтад орсны дараах үеэс гадаадын жуулчдыг татах төрөл бүрийн үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Үүнээс үүдэлтэйгээр газар авсан “дижитал нүүдэлчний виз” гэх ойлголт бий бөгөөд жуулчид аливаа нэг улс оронд аялахдаа элчин сайдын яаманд биечлэн очилгүйгээр онлайн сүлжээгээр хил нэвтрэх зөвшөөрөл авахыг хэлж буй юм. Үр дүнд нь, дижитал нүүдэлчид сүүлийн гурван жилд дэлхий нийтийн эдийн засагт 787 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулсан нь зорилтот арга хэмжээ ямар ашигтайг харуулсан байгаа юм.

Уг виз нь аялал жуулчлалаас гадна олон улсын хөдөлмөрийн зах зээлд өгөөжөө өгч дижитал нүүдэлчний визийг ашиглан алсын зайнаас ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо эрс өсөөд байгаа юм байна. Хувийн эрх чөлөө, ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах, бусдын соёл иргэншлийг судлах хүсэлтэй хүмүүс уг визийг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт очсон ч хөдөлмөр эрхлэх боломжтой болсон нь тун гайхалтай юм. Жишээ нь, АНУ-ын иргэн Жорж Бразилийн үзэсгэлэнт далайн эрэг дээр суугаад Вашингтон дахь ажлаа хийдэг болно гэж ойлговол илүү дөхөм болов уу. Саяхан явуулсан судалгаагаар 2019 онд АНУ-ын хэмжээнд 7.1 сая дижитал нүүдэлчин байсан бол 2024 оны төгсгөлд энэ тоо 147%-иар өсөж, 18.1 саяд хүрчээ. Үнэндээ, дижитал нүүдэлчин гэх ойлголт 1997 онд бий болсон бөгөөд дээр дурдсанчлан дэлхийн хэмжээний цар тахлын нөлөөгөөр улам түгэн дэлгэрсэн байна. Товчхоноор тайлбарлахад аялангаа ажилладаг хүмүүсийг дижитал нүүдэлчин гэх болжээ.

Мөн энэ салбарт хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Номад капиталист” компаниас 2025 онд дижитал нүүдэлчдэд хамгийн ээлтэй улс орнуудаар Коста Рика, Гүрж, Тайланд, Индонез, Малайз, Мальта, Португал, Испани, Антигуа ба Барбуда, Барбадос, Мексик, Арабын Нэгдсэн Эмират Улсыг нэрлэжээ. Шалтгаан нь, эдгээр орнуудад интернетийн сүлжээ найдвартай, аюулгүй байдал сайтар хангагдсан, амар тайван, үзэсгэлэнт байгаль, үзэмжит хот суурин, гол нь татварын системийн хүнд суртал маш бага аж.

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын түр болон байнгын хороод
Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 ам метр газрыг нөхөн олговортой чөлөөлнө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
“Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он