Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна

2025/01/21

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станцын үйл ажиллагааны талаар Ерөнхий инженер А.Бямбажаргалтай ярилцлаа.

-Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүчээ нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар батарей хуримтлуурын станцын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотыг 2024-2025 онд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд манай батарей хуримтлуурын станц Багануур дүүрэгт баригдсан. 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр бүтээн байгуулалт эхэлж байсан. Энэхүү станцыг барих захиалгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгч, гүйцэтгэгчээр “Энивишн энержи”, туслан гүйцэтгэгчээр “Мон хорус интернэйшнл” ХХК ажилласан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд техникийн комисс ажиллаж, 30-нд анх хүчдэл залган, арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд 50 МВт эрчим хүчийг нийлүүлж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа эрчим хүчний дутагдалтай байдлыг богино хугацаанд шийдвэрлэх, цаашид сэргээгдэх эрчим хүчний нөөцийг бий болгох чиглэлд нийслэлийн удирдлагуудын зүгээс оновчтой шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж чадсанд баяртай байна.

-Батарей хуримтлуурын станц нь нүүрсээр ажилладаг станцаас онцлогтой. Ногоон эрчим хүч үйлдвэрлэдэг гэж байгаа. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?

 -Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Гэхдээ эрчим хүч хэрэглэгчдийн хувьд өдрийн турш өндөр ачаалалтай байдаггүй, шөнийн цагт хэрэглээний түвшин эрс багасдаг. Хэрэглээ багатай шөнийн цагт үйлдвэрлэгдсэн, хэрэглээгүй эрчим хүчийг Багануурын батарей хуримтлуурын станцад хуримтлуулан хадгалаад, өдрийн хамгийн оргил ачааллын үед буюу 17-22 цагийн хооронд төвийн системд буцаан нийлүүлэх тохируулгын системтэй байдгаараа онцлогтой. Мөн Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Бусад төрлийн буюу дулааны, усан зэрэг цахилгаан станцыг барихад олон жилийн хугацаа шаарддаг бол батарей хуримтлуурын станцыг барьж байгуулах, ашиглалтад оруулахад хамгийн бага хугацаа зарцуулдаг нь дутагдалтай байгаа эрчим хүчний хэрэглээ, чадлын дутагдлыг богино хугацаанд нөхөх боломжтой байдгаараа давуу тал гэж ойлгож болно.

-Монгол орны эрс тэс уур амьсгал, хүйтний улиралд батарей хуримтлуурын станц хэр тохиромжтой вэ?

-Манайд байрлуулсан батарей банк болон инвертор бүхий трансформаторын байгууламж нь өөр дээрээ цахилгаан халаагуур болон хөргөлтийн автомат тохируулга бүхий системтэй. Тиймээс өвлийн ид хүйтэнд 2-24 хэм хүртэл халааж, зуны хэт халуунд хөргүүрийн систем нь ажилладаг учраас эрс тэс уур амьсгалтай манай оронд ямар ч асуудалгүй ажиллана. Мөн манайд суурилуулсан батарейнуудын цэнэг хуримтлуулах хурднаас гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарей станц 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой.

-Станцын боловсон хүчний талаар сонирхуулбал?

 -Манай станц нь Багануур дүүрэгт байгуулагдаж, олон ажлын байрыг бий болгож, мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг дүүргээсээ ажиллуулж байгаа. Тиймээс залуучууд дүүрэг, орон нутгаасаа холдохгүйгээр мэргэжлийн ажлаа хийж, амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна. Одоо монгол инженерүүд маань энэ станцын үйл ажиллагааг удирддаг.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он