Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ

2025/01/21

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан нэгдүгээр сарын 20-нд боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг баталлаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай, Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 18 асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танилцууллаа. Энэхүү “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын хувьд нэн онцлогтой, олон талын ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон дулаан хангамжийн сүлжээнд гэхэд Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1.169 МВт байгаа бол 2040 онд 5.408 МВт болж нэмэгдэх бөгөөд эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангахаар тооцоолжээ. Одоогоор хотын дулааны ачаалал 3.820 МВт байгаагаас 7.480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийдэхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг болон бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит II чуулганаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар, О.Зундуйдорж нар хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор асуулт асууж, хариулт сонслоо. Энэ үеэр танилцуулгыг товч, тодорхой, олон нийтэд ойлгомжтой бэлтгэхийг холбогдох албаныханд санууллаа. Өнөөдрийн Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэж буй 18 асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амгалан, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Баярсайхан, холбогдох бусад албан тушаалтнууд оролцож санал болон нэмэлт тайлбар мэдээллийг өглөө.

 

Холбоотой мэдээ

Баянхошуу тойрог орчмын замд засвар хийх тул хэсэгчлэн хаана
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Судалгаа: Залуучууд сургуулиа төгсөхдөө шаардлагатай практик ур чадвар эзэмшээгүй байдаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баянхошуу тойрог орчмын замд засвар хийх тул хэсэгчлэн хаана
Улсын ургацын комиссын хуралдаан болж, ургац хураалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Судалгаа: Залуучууд сургуулиа төгсөхдөө шаардлагатай практик ур чадвар эзэмшээгүй байдаг
Н.Учралын “хүслийн жагсаалт”-ыг УИХ хэлэлцэж эхэллээ
Оюутолгой: Гүнийн уурхайд 61 уурхайчин гацжээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
Засгийн газраасаа том толгойтой Э.Бат-Амгалан сайд
Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
ТАСС: Орос, Хятад "Байгалийн хүч" (Power of Baikal) хийн хоолойн төслийн талаар хэлэлцэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он