Сэтгэгдэл 0

Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жил бүр 65 ба түүнээс дээш настай ахмадуудад улсын төсвөөс санхүүжүүлэн “Насны хишиг” олгодог билээ. Энэ онд 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс 65 нас хүрч “Насны хишиг”-т хамрагдаж эхлэх юм.
Ахмадууд Ehalamj.mn цахим хуудас болон хорооныхоо Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж, иргэний үнэмлэхээ авч очин бүртгүүлэхээс гадна өөрийн нэр дээрх дансны дугаараа бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргаж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.
Харин өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар шинэчлэгддэг тул дахин хүсэлт гаргах шаардлагагүй аж.
Ташрамд дуулгахад, ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор анх “Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хууль”-ийг 1995 онд баталж байсан. Харин 2017 онд уг хуулийг шинэчлэн баталснаар:

- 65-69 нас 50 мянга
- 70-79 нас 80 мянга
- 80-89 нас 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгох болжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.