Сэтгэгдэл 0

ХУД-ийн 8 дугаар хороо, Морин тойруулгын талбайд цэвэр усны Ф300мм шугамд гэмтэл гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөөний 06:00 цагийн орчимд уг гэмтэл гарч, авто зам руу ус орсон тул халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаад байна.
Мөн УСУГ-ын албан хаагчид гэмтэл гарсан шугамыг засварлаж дууссан бөгөөд зам талбайн мөс цэвэрлэх ажилд 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.