Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

​Ерөнхий сайдын төсөөлөл мөрөөдөл болж хувирлаа

2024/04/03
Уншигч та бүхэн “Улаанбаатараас ярьж байна” гэх нэвтрүүлэг үзэв үү? Хэрэв үзсэн нэг нь байгаа бол эдийн засаг өснө, ДНБ өснө гээд баахан эерэг төсөөлөл хэлэв дээ. Эсвэл өмнөх улстөрчдөө баалсан “хов живэнд” нь автаад анзаараагүй юу? Ямар ч гэлээ гэсэн ямар ч байсан өөдрөг төсөөллөө л баахан сэвсэн юмдаг. Тэгвэл Ерөнхий сайдын өөдрөг төсөөлөл бүдэрч ойчих дээрээ тулж ирлээ. Ирлээ гэдгийг би биш, Дэлхийн банкны шинжээчид хэлээд байгаа юм. Чухам юунаас болж унах болов, ямар учиртай юм гэдгийг хамтдаа харцгаая.

Дэлхийн банк анх 2023 оны сүүлээр Монгол Улсын ДНБ-нийг 6.1% болно гэж таамаглаж байв. Түүнийг нь дагаад манайх төсөвтөө ч бас өөдрөг өсөлттэй төсөөлсөн. Чухам хэд гээч дэлхий зургаа бага зэрэг гаргаж байхад манайх 7% гэж тооцсон юм. Тэр дундаа Оюутогойн гүний уурхайн олборлолт эрчимжиж улмаар тээврийн салбарын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг 1/3 орчмыг бүрдүүлнэ гэж тооцжээ. Гэтэл Дэлхийн банк шинэчилсэн төсөөллөөр 4.8% болгож бууруулсан. Буурах гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн удаашрал, түүхий эдээс хамааралтай эдийн засаг, төгрөгийн худалдан авах чадвар зэрэг нөлөөлсөн юм. Энэ бол гадаад хамаарал. Харин дотоод хамаарал хамгийн чухал. Энэ бол өрийн дарамт юм.
“Fitch Ratings” агентлагийн тооцооллоор Монгол Улс ирэх таван жилийн хугацаанд жилдээ дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байна.
Улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа ялангуяа Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней улсад хэт өндөр байгааг дурджээ. Дэлхийн банк дүгнэлт хэсэгтээ юу гэж дурдсан бэ гэвэл “Хэрэв бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж, инфляцыг хазаарлахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарвал дээрх харьцаа өмнөхөөсөө илүү эрчтэй нэмэгдэх эрсдэлтэй” гэдгийг онцолсон байна. Бодлогын хүү өндөр байснаар зээлийн хүүд төлөх дүн нэмэгдэнэ. Нэмэгдсэнээр ДНБ-ний өсөлт саарах эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Хуримтлагдсан өр мэдээж мөнгө нэхэж таарна. Хангалттай мөнгөгүй Монгол Улсад гадаад санхүүжилт шаардлагатай болно. Гадаадаас авсан хэдээрээ хуримтлагдсан өрөө төлнө. Эдийн засаг саарах нь өрийн дахин санхүүжүүлэлтэд сөргөөр нөлөөлж таарна. Дэлхийн санхүүгийн алдарт “Fitch Ratings” агентлагийн тооцооллоор Монгол Улс ирэх таван жилийн хугацаанд жилдээ дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байна.

Энэ бол гол түгшүүр. Монгол Улс сэргэн мандаад, авлигыг ялаад сүүлдээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг “аймаар” өснө гэж Ерөнхий сайд “нэвтрүүлэг”-тээ дурдсан. Засгийн газар 2024 онд Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-нийг 6200 ам.долларт хүрнэ гэж тооцсоноо график хэлбэрээр сайхан харуулсан. Нэвтрүүлэг цацагдсанаас ердөө нэг, хоёр хоногийн дараа Дэлхийн банк төсөөллөө бууруулсан нь барайлгах үзүүлэлт. Цаашлаад гаднын байгууллага дүгнэхтэй зэрэгцээд Монголбанк ч төсөөллөө бууруулав. Монголбанк 2024 онд эдийн засгийн өсөлтийг 3.8% болгож бууруулжээ.

Ийнхүү яг сонгуульдаж дуусахтай зэрэгцээд манай эдийн засаг саарах нь. Яаж ч саарахаас үл хамаараад УИХ-ын дараагийн ээлжний гишүүд “саарал” ордонд морилно. Гэхдээ 76-уулаа биш 126-уулаа орж ирнэ. Гэтэл гаднын байгууллагууд эдийн засгийн өсөлтдөө анхаар, өрийн дарамтаа бууруул, инфляцыг бууруул гэдгийг байнга сануулсаар байна. Хэрэв мандан бадраад, дэвжиж цэцэглээд байна гэж сонгуулийн хэдэн оноондоо анхаарсан мэдэгдэл хийсээр байвал бид үүнээс ч дор орох магадлалтай. Дээр дурдсан өрийн дарамттай улсуудын жагсаалтад Ази тивийн дундаас доогуур ангилалтай улсуудтай нэг эгнээнд жагсаж байгааг санахад илүүдэхгүй. Сонгууль яахав өсөлт саарчихлаа...

Холбоотой мэдээ

“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он