Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна

2025/01/17

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 2025 оны нэгдүгээр сарын 16-нд Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч “Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд өнгөрсөн оны ургацын тайлан, дүн мэдээллийг нэгтгэх, гурилын үйлдвэрүүдийн авсан улаанбуудайн хэмжээ, улсын нөөцөд байгаа буудайн тоо хэмжээтэй уялдуулан энэ онд үйлдвэрлэх гурилын хэмжээг тогтоох талаар ярилцсан юм.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан бол Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран дотоодын гурилын үйлдвэрүүд нийт 210 мянга орчим тонн улаанбуудай нөөцөлсөн. Хөдөө аж ахуйн корпорац ТӨХК-ийн нөөцөд 70 мянган тонн хүнсний буудай байна. 2025 онд дотоодын үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байгаа цохон тэмдэглэлээ. 

Хэлэлцүүлэгт “Улаанбаатар гурил” ХК, “Өег гурил” ХХК, “Од групп”, “Өгөөж гурил” ХХК, “Хөвсгөл Алтандуулга” ХК, “Милл хаус” гурилын үйлдвэрийн удирдлагууд оролцлоо. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс улаанбуудай, гурилын үнэ, гаалийн албан татварыг Засгийн газар эргэж харах ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрүүдийн хүчин чадал 30-50 хувь буурч, сул зогсолт их болж, цалин, хөлс олгоход хүндрэл учирч байгааг хэлж байсан юм.

Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болсон гол шалтгаан нь гурилын борлуулалт буурсантай шууд холбоотой гэдгийг тодотгож байлаа. Тиймээс импортоор орж ирж буй гурилын тоо хэмжээ чухал нөлөө үзүүлж буй тул дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн шийдвэр хэрэгтэй байгааг онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр цаашид дотоодын гурил үйлдвэрлэгчид холбооныхоо нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, тогтвортой байдлаа бүрэн хангаж, нэгдсэн бодлого шийдвэр гаргаж, дунд хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, нэгдмэл зорилготой байхыг санууллаа.

Холбоотой мэдээ

Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Нүүрс тээвэрлэлтэд тусгай гарц ашиглахаар боллоо
"Эрдэнэс Тавантолгой" ХК 544 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 3D технологи ашиглан 4 удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ
Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа
ОХУ-ын Хабаровск хотноо болсон хамтарсан дадлага сургуульд оролцжээ
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна
Сүхбаатар дүүрэг үерийн дараах ариутгал хийж эхэллээ
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
Усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин давахыг анхааруулж байна
Улаанбаатар хотод 17 цагийн байдлаар 12.5мм хур тунадас орсон байна
​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он