Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Монголбанкы Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томиллоо

2025/01/16

Улсын их хурлын ээлжит чуулганаар Монголбанкы Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг томиллоо. Эдийн засгийн байнгын хорооны холбогдох тогтоолын дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг томилсон байна. Санал хураалт явуулахад Н.Батнасанг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1%, Р.Даваадоржийг  50.5%, Б.Мөнхзаяаг  58.1%, Б. Энх-Амгаланг 52.7% саналаар тус тус дэмжжээ.

Уншигч та бүхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг танилцуулъя.



Р.Даваадорж


Тэрбээр 1968 онд Ховд аймагт төрсөн, 57 настай. 

Боловсролын байдал

  • 1992-1997 онд Эрхүүгийн политехникийн дээд сургуулийг цахилгааны инженерээр төгссөн.
  • 1999-2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. 
  • 2001 онд Техникийн их сургуульд цахилгааны системээр магистрын зэрэг хамгаалсан. 
  • 2004-2008 онд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 
Ажлын туршлага
  • 2004-2008 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Аялал жуулчлалын хэлтсийн дарга
  • 2008-2013 онд Ховд, Сэлэнгэ аймгуудад Гаалийн орлогч дарга, ахлах байцаагч; 
  • 2013-2016 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Дэд дарга; 
  • 2016 онд Тахарын албаны Дэд дарга;
  •  2017-2024 онд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн ажлын албанд Эдийн засгийн зөвлөх;   
  • 2024 оны 09 сараас Улсын Их Хурлын дэд даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна.

Н.Батнасан

Тэрбээр 1970 онд Увс аймагт төрсөн, 55 настай. 

Боловсролын байдал

  • 1993 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг гадаад худалдааны эдийн засагчаар төгссөн. 
  • 1998 онд тус сургуульдаа эдийн засгийн ухааны магистр.
  • 2001 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор.
  • 2008 онд БНСУ-ын Соганы их сургуульд докторын дараах сургалтад хамрагдсан. 
 Ажлын туршлага
  • 1993-1994 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа Улсын бөөний худалдааны нэгдэлд Гадаад худалдааны мэргэжилтэн;
  • 1995-1998 онд “Бөөний худалдаа” ХК-д гадаад худалдааны менежер;
  •  1994-1996 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа "Монгол худалдаа концерн"-д ерөнхий менежер; 
  • 1996-1997 онд Үйлдвэр, худалдааны яамны харьяа "Монгол худалдаа концерн"-д ерөнхий захирал; 
  • 1998-1999 онд  “Сэрүүлэг” дээд сургуульд багш;   
  • 2000-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, ахлах багш, дэд профессор, профессор; 
  • 2013-аас одоог хүртэл МУИС-ийн Бизнесийн сургуулийн захиралаар ажиллаж байна.


Б.Мөнхзаяа

Тэрбээр Завхан аймагт төрсөн, 41 настай.

Боловсролын байдал

  • 2001-2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж, бизнесийн удирдлагаар бакалавр;
  • 2008 онд тус сургуульдаа бизнесийн удирдлагын магистрын зэрэг;
  • 2013 онд мөн сургуульдаа бизнесийн удирдлагын ухааны докторыг зэрэг;
  • 2019-2020 онд Австралийн Монашийн их сургуульд банк санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан байна.
Ажлын туршлага
  • 2005-2015 онд СЭЗДС, Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш;
  • 2015-2018 онд сургуулийнхаа Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч;
  • 2018-2019 онд Санхүүгийн удирдлагын тэнхимийн Дэд профессор;
  • 2021 оноос одоог хүртэл сургуулийнхаа Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректороор ажиллаж байна.


Б.Энх-Амгалан

Тэрбээр 1984 онд Завхан аймагт төрсөн, 41 настай.

Боловсролын байдал

  • 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр,
  • 2000 онд МУИС-д эдийн засгийн магистр,
  •  2005 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд эдийн засгийн магистр, докторын зэрэг хамгаалжээ.
Ажлын туршлага
  • 1999 онд “НИК” ХК-д эдийн засагч;
  • 1999-2002 онд МУИС-ийн Статистикийн тэнхимд багш;
  • 2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч;
  • 2008-2010 онд Япон Улс, Кобегийн их сургууль, докторын дараах судлаач;
  • 2010-2011 онд Япон Улсын Осака мужийн их сургуульд зочин судлаач;
  • 2011-2012 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхимийн эрхлэгч;
  • 2012-2013 онд “Очир төв” ХХК-ид санхүүгийн зөвлөх;
  • 2013-2014 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимд зочин судлаач;
  • 2014 оноос одоог хүртэл МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд профессор;
  • 2014-2015  онд “СИКАП ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байна.
  • 2015-2018 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Дэд захирал;
  • 2018-2020.03 онд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн Бодлогын газрын дарга;
  • 2020.03 дугаар сараас МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал;
  • 2020-2021 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал;
  • 2024 оноос одоог хүртэл МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, Дэд профессороор ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө
М.Даваабанди сонгомол бөхийн УАШТ-д хоёр жил дараалан түрүүллээ
Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа
Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлав
Жолооны үнэмлэх гаргана хэмээн иргэдийг залилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он