Сэтгэгдэл 0
20 минутын хот Үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийн 10-р хуралдаан боллоо.
Ажлын хэсгийн хурлаар үзэл баримтлалын баримт бичгийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийж, үзэл баримтлалтай холбоотой хэрэгжүүлэх ажлыг тодорхойллоо.
Тус баримт бичгийг 20 минутын хот Үндэсний хорооны 4-р хуралдаанаар хэлэлцүүлж, санал авсанаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм.
Үзэл баримтлал боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байгаа бөгөөд 20 минутын хот Үндэсний хороо, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцон боловсруулж байна гэж 20 минутын хот Үндэсний хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.