Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Олборлосон уранийн баяжмалыг Европын долоон улсад худалдана

2025/01/10
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Францын Орано групптэй хамтран Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордоос ураны баяжмалыг туршилтаар олборлож эхэлсэн. Хоёр улсын Засгийн газар хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар энэ онд баяжмалыг худалдаж эхэлнэ. БНХАУ-ын нутгаар дамжуулан далайгаар Европын холбоон долоон улсад худалдах юм. Худалдааг олборлогч компани буюу “Бадрах энержи” хариуцна.
Уран нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод тооцогддог. Иймд Засгийн газар Орано групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар энэ ордын 34 хувийн хувьцааг эзэмшихгүй. Харин давуу эрхийн хувьцаа эзэмшинэ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний аравт ордог. Уранаас эрчим хүч гарган авах нь ногоон эрчим хүчинд тооцогдож байна. Иймд цаашдаа дэлхий даяар ураны хэрэглээ өснө. Дорноговь аймагт төсөл хэрэгжсэнээр нийт 1600 хүнийг ажлын байраар хангана. Газар доороос уусган баяжуулах аргаар олборлох тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага. Жилд 2500 тонн ураны баяжмал олборлоно” гэв.
Газар доор уусган баяжуулах аргаар нийт нөөцийн 70-90 хувийг ялгаж авдаг байна. Газрын гүн рүү хоёр хувийн хүхрийн хүчил бүхий усыг шахдаг. Усны 90-95 хувийг дахин ашигладаг.   

Мөн зарим оронд ураныг ил болон далд уурхайд олборлодог. 30 жил үргэлжлэх энэ төслийн өгөөж 51 хувь байна. Энэ нь цэвэр ашгийн 51 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ гэсэн үг биш юм. Өгөөжид бүх татвар, нийгмийн даатгалын шимтгэл, орон нутагт оруулах хөрөнгө оруулалт, газар, усны төлбөр хураамж зэрэг багтжээ.
Орано групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа Чех, БНХАУ, ОХУ-ын компаниуд мөн энэ салбарт хөл тавихаар зэхэж байна. Ураны ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг хэд хэдэн компанид олгожээ.  
 

Холбоотой мэдээ

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он