Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах хүрээнд шинээр 4 газарт гүний худаг гаргалаа

2025/01/09
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийн удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.
 
Хурлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга даргалж, төслийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа.
 
Энэхүү төслийг Даян дэлхийн байгаль орчны санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Архангай, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 13 суманд хэрэгжүүлж байна.
 
2024 онд төслийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, үүний илэрхийлэл болсон олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлсэн, байгаль хамгааллын асуудлыг орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан олон чухал санаачлага, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
 
Тухайлбал, Баянхонгор аймаг болон Баацагаан сумын ЗДТГ-тай хамтран Бөөнцагаан нуур орчмын 97014.58 га талбайг Байгалийн нөөц газрын ангиллаар 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-тай хамтарч Шинэжинст сумын нутагт 300 га доройтсон заган ойг хашаалсан. Архангай аймгийн ЗДТГ-тай хамтран Архангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын хамгаалалтын захиргаа ОНӨААТҮГ-ын байгуулж, Эрдэнэмандал сумын ЗДТГ-тай нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын “Пассив барилга- эко бааз”-ыг байгууллаа.
 
Мөн Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтарч олон улсын жишигт хүрсэн, үндэсний хэмжээнд тэргүүлэх эко сургууль, сурагч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
 
Мөн нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгааллын ажлыг хэрэгжүүлэхэд сум, орон нутгийн байгаль орчны байгууллага, орон нутгийн малчид нөхөрлөлүүдийг оролцуулан чадавхжуулж, зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах хүрээнд шинээр 4 газарт гүний худаг гаргаж нарны өргүүрт болгон тохижуулж, Говь-Алтай аймагт Ширээгийн хөвийг сэргээн засварласан байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он