Сэтгэгдэл 0
Монголын улаан загалмай нийгэмлэг энэ жилийн хүмүүнлэгийн үйлсээ эхлүүлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нийт 50 сумын малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж, долооц, загасны тос, туурайн тос, нүдний тос, амин тун бүхий малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр шуурхай ажиллаж байна.
Малчид эдгээр тусламжийг орон нутаг дахь Улаан загалмайн Дунд шатны хороодоор дамжуулан авах юм.
Цаашид орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан судалж малчдаа дэмжих, болзошгүй эрсдэлийг даван туулах чадавхыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.