Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Гадаад бодлого

​“Монгол Улсыг ОУЭШ-ээс хөөж магадгүй”

2025/01/08
Чухам хэн, хэзээ ингээд хэлчихэв гэж уншигч та бодож байгаа нь гарцаагүй. Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Ирина Мудра “РБК-Украин” агентлагт өгсөн ярилцлагадаа “Ассамблейд зохих шийдвэр гаргах боломж бий. Одоогоор монголчууд юу ч болоогүй, ОУЭШ-ийн дүрмийг зөрчөөгүй мэт дүр эсгэж байна. Гэхдээ 2024 оны аравдугаар сарын 24-ний өдөр ОУЭШ-ийн доод танхим  Монгол Улс дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Монгол Улсыг Ромын дүрмээс хасаж магадгүй” гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилснаас хойш Украины Ерөнхийлөгч Монгол Улсыг буруутгасан хэд, хэдэн мэдэгдэл хийгээд байсан юм. Хамгийн сүүлд Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Монгол Улсыг ОУЭШ-ийн дээд танхим Ромын дүрмээс хасах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

Монгол Улс 2024 оны 11 дүгээр сард ОУЭШ-д давж заалдах хүсэлт гаргаад байсан. Гэсэн ч ОУЭШ-ийн ээлжит хуралдаанаас давж заалдах хүсэлтийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн юм. Монгол Улс нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг айлчлах үеэр баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг зөрчсөн гэж үзээд байсан юм. Олон улсын эрүүгийн шүүх 10-р сард дээрх шийдвэрийг гарган Оролцогч орнуудын ассамблейд мэдүүлээд байсан билээ. Улмаар энэ шийдвэрийг Монгол Улсын талаас эсэргүүцэн давж заалдан, хоёр шүүгчийн эрхийг хасах хүсэлт гаргаад байжээ. Олон улсын эрүүгийн шүүхээс манай талаас тавьсан хүсэлтийг “хэргийн үндэслэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар гаргасан албан ёсны шүүхийн шийдвэр биш тул давж заалдах боломжгүй” гэж албан ёсны мэдэгдэлд дурдаж байсан юм.

Ташрамд дурдахад Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрмийг 1998 оны долоодугаар сарын 18-ны өдөр баталж, 2002 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ

Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ үргэлжиллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он