Сэтгэгдэл 0

Увс аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-т Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суужээ. Тухайн дуудлагыг 01-р сарын 6-ны өдрийн 00:00 цагт онцгой байдлын газарт мэдээлжээ.
Тодруулбал, Увс аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн хэмээн мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.