Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Европыг хөлдөөх галгүй өдрүүд дахиад айсуй

2025/01/02
Тэртээ 1991 оноос эхэлсэн Украинаар дамжуулан ОХУ- Европ чиглэлд байгалийн хий нийлүүлэх томоохон сүлжээний үйл ажиллагаа бүр мөсөн зогслоо. Ингэснээр 15 жилийн өмнө, 2009 оны нэгдүгээр сард Орос, Украин байгалийн хийн үнийн улмаас маргалдаж, оросууд “крант”-аа хааж, Европ дахин бүхэлдээ хөлдөх шахаж байсан. Ю.Тимощенкогийн үеийн хямрал өнөөдөр В.Зеленскийн үед дахин давтагдахад хүрлээ. Учир нь, ОХУ, Украинийн байгалийн хий дамжуулах гэрээ энэ сарын нэгнээр дуусгавар болсон юм. Гэтэл украинийн тал гэрээг сунгахаас татгалзчихлаа. Халуун дулаан, гэрэл цахилгаан тасарч лаа барих галгүй өдрүүд айсуйг дохиоллоо.

Дайны улмаас байгалийн хийгээр орлого олдог ОХУ, транзитаар ашиг хүртдэг Украин хоёрын хооронд байгуулсан гэрээг сунгах болов уу гэсэн хүлээлт их байсан. Володимир Зеленский энэ асуултад хариу өгч бүх эргэлзээг арилгалаа. Түүний энэ үйл явдалтай холбогдуулан хэлсэн үгсээс онцлууштайг нь дурдвал: “Бидний цусаар тэрбумын орлого олохыг хүлцэхгүй!” гэжээ. Энэ үгээр тэр Газпромтой гэрээгээ сунгах асуудалд цэг тавьчихав.

Гэхдээ нэг хоржоонтой харьцуулалт хийхэд, оросууд Европт зарсан байгалийн хийн наймаанаас жилд таван тэрбум доллар олдог бол украинчууд транзит төлбөрт нэг тэрбум долларын орлого олдог байлаа. Дайн гурван жил орчим үргэлжлэхэд ОХУ дээрх хэмжээний мөнгөөр зэвсэг, техник үйлдвэрлэж, цэрэг дайчдадаа цалин тавьж, дайны зарлагад багагүй нэмэр болж байсан бол украин транзитаар олсон мөнгөөрөө хариу довтолгоо явуулж байлаа. Хоорондоо дайтаад л нэг, нэгэндээ мөнгө цаас өгч авалцаад л үнэхээр ч тоглоомтой юм.

Европын 2009 оны хийн хямралын үеэр тус тивийн улс орны удирдагчид хөлдөж үхэхгүйн тулд ийш, тийш бадар барин гуйлгачилж, наашаа гэх болов уу гэсэн бүгдийг царайчилж байсан. Хэдийгээр тэр хямралын үр дүнд цөмийн болон хатуу түлшит станцуудыг дахин ашиглаж, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон дэвшил гарсан ч гэлээ Европын бүх хэрэглээг хангаж чадахгүй, Оросын байгалийн хийн дөлөнд дулаацсаар байсан билээ.

Ганцхан хоногийн өмнөх үйл явдалын уршиг даруй гарч Молдав улс тун хүнд байдалд орлоо. Тус улсын тухайд цахилгаан, дулаан гээд бүх хэрэглээ нь Оросын байгалийн хийнээс шууд хамааралтай. Одоо тэд гэртээ халуун ус ч үгүй өвлийн хүрэмтэйгээ орондоо орж, хөнжлөө хэд давхарлаад чичирч хэвтэнэ гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж байна.

Молдавын араас орох улсууд Латви, Эстон зэрэг зүүн Европын орнууд олон байна. Польш угаас Оростой эв түнжин муутай ч бас л байгалийн хийнээс их биш ч хамааралтай. Герман улсыг ч бас удахгүй хөлдөх орны жагсаалтанд оруулж болох юм. Гэхдээ Европын холбоо АНУ-гаас байгалийн хий авна гэж ярьж байгаа ч ажил хэрэг болж, усаа халааж, гэрлээ асаах хүртэл хэр хугацаа орохыг хэлэхэд эрт байна.

Холбоотой мэдээ

“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он