Сэтгэгдэл 0
Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн М нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийг зорьж яваад автомашиных нь бензин дуусжээ.
Иргэн М тусламж хүсэхээр явганаар явж, улмаар хилийн зурваст нэвтрэн төөрчээ.
Түүнийг хилийн цэргийн ...дугаар салбарын Ахлах дэслэгч У.Уртнасан, дэслэгч Б.Эрхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа улсын хилээс 9 км төөрснийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны 23:20 цагт илрүүлэн хилийн салбарт татаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.