Сэтгэгдэл 0

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ тарифт зарим өөрчлөлт оруулсан билээ. Тодруулбал, иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон юм. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, хүүхэд 200 төгрөгөөр болсон. Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Бид энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилж, 1000 төгрөгөөр зорчих тариф хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа" гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.