Сэтгэгдэл 0
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 157 иргэний аюулгүй байдлыг ханган, дөрвөн тэрбум 700 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.